“Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийн хувьцааг Оросын талд бүрэн шилжүүллээ

“Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийн хувьцааг Оросын талд бүрэн шилжүүллээ

2009 онд Монгол улсын засгийн газар, ОХУ-ын “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тавин хувь, Монгол улсын төрийн өмчийн тавин хувийн оролцоотой хуулийн этгээд байгуулах тогтоол гаргасан. Тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт хувьцааны монголын талд ногдох тавин хувийг тэнцүү хэмжээгээр “Монголын Төмөр Зам” ТӨХК, “Эрдэнэс МГЛ” ХХК эзэмшиж байсан.

Харин энэ сарын 14-ны өдрийн ТӨХ-ны тогтоолоор Монгол-Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийн Монголын талын хувь буюу “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн эзэмшиж буй 25 хувьтай тэнцэх 6315 ширхэг хувьцаа, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн эзэмшиж буй мөн тооны хувьцааг Оросын талын хувьцаа эзэмшигчид  худалдах замаар шилжүүлэх тогтоол гаргасан. Хувьцааны нэрлэсэн үнийг 100,000 төгрөгөөр тооцоолж Оросын талд ийнхүү өнөөдөр шилжүүлэн өглөө.

Ийнхүү “Дэд бүтцийн хөгжил” ХХК 100 хувь Оросын компани болж, Ухаахудаг – Тавантолгой – Сайншанд чиглэлийн 225 км төмөр замын суурь бүтэц барих ажилд “барих– ашиглах – шилжүүлэх” концессын гэрээбайгуулж оролцохоор боллоо.

Дээрх шийдвэрүүдийг Монгол улсын Засгийн газар энэ оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 161 дүгээр тогтоолоороо гаргасан байсан юм.

  • 2014-02-13 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00
    ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа
    2020-06-04 10:50:00
    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00