Нийтийн эрх ашгийг эрхэмлэн ажиллана

Нийтийн эрх ашгийг эрхэмлэн ажиллана

Монгол Улсын Их Хурлаас энэ оны 1 дүгээр сарын 19-ны өдөр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” баталсан. Энэ хууль нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино. “Монголын Төмөр Зам” ТӨХК нь 100 хувь төрийн өмчит компани болохын хувьд дээрх хуулийг мөрдөн ажиллах үүднээс удирдлага болон бүх ажилчдыг хамарсан сургалтыгыг зохион байгууллаа.  Сургалтыг “Авлигатай Тэмцэх Газар” –ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн сургалт хариуцсан ажилтан н.Нарантуяа, н.Дэлгэрбаяр нар удирдан явуулсан. Хуульд зааснаар нийтийн албан тушаалтнууд бэлэг, хандив авах, сурталчилгаанд оролцох, шийдвэр гаргахад нөлөөлөх, нэмэлт төлбөр авах, албаны мэдээллийг задруулах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, давхар ажил эрхлэх, бусад аж ахуйн нэгжийг төлөөлөх зэргийг хориглосон 12 төрлийн, хязгаарлалт тавигджээ.   

Шинээр батлагдсан хууль, тогтоомжийн хүрээнд компанийн нийт ажилчдыг холбогдох яам агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас зохион явуулж буй мэргэжил арга зүйн сургалтанд байнга хамруулахаас гадна өөрийн байгууллага дотроо зохих сургалтыг зохион явуулж байна.

  • 2014-02-13 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00
    Р.Батсүх: Зуны хүчтэй бороо Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын чанарыг сайн шалгасан
    2020-07-22 10:56:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-07-17 14:36:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн газар шорооны ажил 91.40 хувьтай үргэлжилж байна
    2020-07-17 10:22:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-10 08:58:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00