“Монгол Улсын Ирээдүйг Бүтээлцэх нь” сэдэвт нээлттэй уулзалт боллоо

“Монгол Улсын Ирээдүйг Бүтээлцэх нь” сэдэвт нээлттэй уулзалт боллоо

Монгол Улсын Дэд Бүтэц болон Уул уурхайн Салбар дахь боломж ба тулгарч буй сорилтууд сэдэвт семинарийг KPMG, ERM, Hogan Lovells зэрэг компаниуд мөн Азийн хөгжлийн банк хамтран энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Энэ нээлттэй семинарт Монгол улсын дэд бүтцийн салбарын төлөөлөгчид оролцсон.

Уулзалтын үеээр Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн хорооны дарга Д.Хашчулуун “Монгол Улсын Дэд Бүтцийн Стратегийн Ерөнхий Байдал” сэдэвт манай улсын дэд бүтцийн салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Дэд бүтцийн салбарын дэлхийн дундаж 4,30 байдаг бол Монгол улс 2,30 гэсэн тоон үзүүлэлттэй байдаг. Харин үүний томоохон салбар болох төмөр замын хөгжлийн түвшин дэлхийн дунджаар 3,20 гэж үнэлэгддэг бол манай төмөр замын салбар 2,50 байна гэсэн тоон үзүүлэлтийг тэрээр онцлосон.

Түүнчлэн аудит, татвар, зөвлөх үйлчилгээний KPMG компанийн төлөөлөгч дэд бүтцийн хөгжлийн загварууд болон Монгол улсын энэ салбарт анхаарах зүйлсийг онцолж байлаа. KPMG Австрали, Ази Номхон Далайн бүсийн тэргүүн, дэд бүтцийн асуудал хариуцагч Жулиан Велла “Монгол Улсын эдийн засгийн хөгжил өндөр байгаа ч байгалийн баялаг, уул уурхайгаас ихээхэн хамаарах болсон нь эдийн засгийн эх сурвалжийн төрлийг нэмэгдүүлэх дунд хугацааны асуудал тулгарна. Харин дэд бүтцийн салбарын хувьд хөрөнгө оруулалт их шаарддаг салбар тул дан ганц улсын төсвийн хөрөнгө бус хувийн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтыг татахын тулд Монгол Улс гэрээний үүргээ биелүүлэх чадвараа сайжруулж, хөрөнгийн баталгаа, найдвартай байдлын өндөр стандартад дэд бүтцийг барих гэх мэт үндсэн нөхцлүүдийг бүрдүүлсэн байх ёстой гэж хэлсэн юм.

Энэхүү семинарийн илтгэгчид дэд бүтцийн хөгжилтэй зэрэгцэн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хууль эрх зүйн орчин нөхцөл ямар байгаа талаар ч хэлэлцлээ. Тухайлбал Бээжин дэхь “Байгаль Орчны Нөөцийн Менежтентийн Байгууллага”-ын Партнер Piers Touzel “Төмөр зам барихад замын хоёр талаар заавал хашлага хийдэг нь амьтдын нүүдлийн замыг өөрчлөх уршигтай. Тиймээс ийм нүүдлийн замтай хэсгүүдэд нүхэн юмуу гүүрэн гарц хийх нь чухал байна” гэж жишээ болгож байсан нь манай төмөр замын салбарынхны анхаарах зүйл яах аргагүй мөн.

Дэд бүтцийн хөгжилд тулгамддаг асуудал нь бусад оронд ч байнга үүсдэг асуудал тул Канад, Австралийн туршлагаас суралцах талаар семинарийн илтгэгчид хэлж байв.

“Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн төлөөлөгчид, тус семинарт оролцогч олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцон, цаашид дэд бүтцийн салбарын хөгжилд хэрхэн гар бие оролцох, хамтран ажиллах талаар яриа өрнүүлсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна
2019-09-30 09:38:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо
2019-09-26 16:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахыг урьж байна
2019-09-26 13:48:00
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
2019-09-24 10:25:00
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
2019-09-22 15:38:00
Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00