Дэлхийн жишигт нийцсэн төмөр замын төхөөрөмж монголд нэвтрэхэд ойртлоо

Дэлхийн жишигт нийцсэн төмөр замын төхөөрөмж монголд нэвтрэхэд ойртлоо

Бидний өнөөдөр сурсан мэдлэг маргааш хоцрогдох болсон энэ үед дэлхийн техник технологийн дэвшлийг цаг хугацаатай уралдан суралцах хэрэгтэй. Тэр дундаа монгол улсын дэд бүтцийн том салбар болох төмөр замын хөгжлийг тодорхойлогч бидний хувьд хөгжил дэвшлээс ангид явах учиргүй. Тэр ч утгаар “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн мэргэжилтнүүд 4 дүгээр сарын 8-15-нд БНХАУ-ын “ZTE” корпорациас зохион байгуулсан төмөр замын холбоо, дохиоллын тоног төхөөрөмжүүдийн үйлдвэр болон тэдгээрээр тоноглогдсон төмөр замыг танилцуулах уулзалтад оролцоо. Тус уулзалт БНХАУ-ын Бээжин, Чэнду, Шанхай болон БНУзбекстан улсын Ташкент хотуудад зохиогдсон бөгөөд Төмөр Замын Газар, “УБТЗ” ХНН-ийн мэргэжилтнүүд багийн бүрэлдэхүүнд багтсан.

Өндөр хурдны галт тэрэгний 10 орчим мянган км замаараа дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын “Chengdu Railway Communication Equipment” компанийн хөдлөх бүрэлдэхүүний гол тоолох автомат системийг ашиглаж байгаа Чэнду хотын өртөөний үйл ажиллагаатай болон Шанхай хотын төмөр замын компьютер удирдлагатай автомат хориглол болон галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төвлөрсөн систем үйлдвэрлэдэг “CASCO” компанийн үйлдвэртэй танилцлаа.  

Харин БНУзбекстан улсын Ташкент хотод орчин үеийн төмөр замын холбоо, дохиоллын системийн талаар Казахстан, Азербайджан, Киргизстан, Туркменстаны төлөөлөгчдийн санал солилцсон семинар болсон юм. Түүнчлэн “ZTE” компанийн удирдлагуудтай уулзаж, тэдний үйлдвэрлэж буй техник технологийг Монгол улсын төмөр замын салбарт нэвтрүүлэх боломж нөхцлийн талаар санал солилцлоо.

ZTE” корпораци нь 1985 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн гар утас, дата картны дөрөв дэх том үйлдвэрлэгч юм. Мөн төмөр зам, агаарын тээвэр, цагдаа, цэрэг зэрэг тухайн орны стратегийн чухал салбарын  холбоо, дохиололын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг бөгөөд  хамгаалалт, нууцлалаараа алдартай. Дэлхийн 140 гаруй оронд салбартай бөгөөд сүүлийн үед Азиас гадна Европ, Америкийн зах зээлд хүчтэй нэвтэрч байна. “ZTE” корпораци нь БНУзбекстан улсын Ахангаран, Афганистан улсын Акча хотуудад төмөр замын өртөө болон авто гарамд хээрийн тоног төхөөрөмжүүд, хөдлөх бүрэлдэхүүний гүүшингийн халалтыг хянах төхөөрөмжийг суурилуулах төсөл хэрэгжүүлсэн. “Олон Улсын Төмөр Замын Холбоо” /UIC/ нь олон улсад төмөр замын мэдээллийн системийг сайжруулах зорилгоор утасгүй холбооны стандартаар “ZTE” корпорацийн GSM-R /Global System for Mobile Communications-Railway/ системийг сонгосон түүхтэй.

Манай улс дээрх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техникийн дэвшилтэт тоног төхөөрөмж, туршлагыг судлан нэвтрүүлснээр төмөр зам болон бусад салбарт ч чухал ач холбогдолтой юм байна гэж дүгнэж байлаа.

  • 2014-02-13 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тендерийн урилга
    2020-02-21 14:05:00
    Оросын төмөр замын эхний түүх
    2020-02-06 15:26:00
    Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
    2020-01-28 13:44:00
    “Улаанбаатар БҮК” ХК төмөр замын бетон дэр үйлдвэрлэж байна
    2020-01-28 10:33:00
    Зүүнбаянгийн үе угсрах баазын ажил ирэх сард эхэлнэ
    2020-01-28 10:16:00
    Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга хариуцлага-хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлаж байна
    2020-01-07 13:39:00
    Мэндчилгээ
    2019-12-31 09:42:00
    Дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    2019-12-23 17:01:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна
    2019-12-17 09:04:00
    “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэхийг уриалж байна
    2019-12-06 11:12:00
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2019-11-20 09:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 1.9 км төмөр замыг өнөөдөр угсарлаа
    2019-11-19 09:34:00