“Монголын Төмөр Зам” ТӨХК таван шинэ зүтгүүрээ хүлээн авлаа

“Монголын Төмөр Зам” ТӨХК таван шинэ зүтгүүрээ хүлээн авлаа

 “Монголын төмөр зам” ТӨХК нь БНХАУ-ын экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй “Хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслөөр БНХАУ-ын “CNR” корпорациас 5 шинэ зүтгүүрийг өчигдөр хүлээн авлаа. Ийнхүү “CNR” корпорациас нийт гол замын 5 зүтгүүр, ачааны 245 вагон, 2 чингэлэг өргөгч кран нийлүүлэгдээд байна. Эдгээр хөдлөх бүрэлдэхүүн орж ирснээрээ Монгол улсын төмөр замын ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.   

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнгөрсөн жил тохиосонтой холбогдуулан  “Монголын Төмөр Зам” ТӨХК үндэсний хэв маягийг хадгалсан хээ угалзаар шинэ зүтгүүрийнхээ өнгө, зохицлын загварыг гаргасан юм. Бидний өвөг дээдэс Хүннүчүүд өглөө наранд, өдөр галд, шөнө саранд мөргөж ирсэн Монголын анхны төрт улс. Тэр ч утгаар элсэн шаргал говь, дүрэлзэн асах галын өнгийг эрхэмлэн улбар шар өнгө, төмөр замын тээврийн салбарын салшгүй хэсэг болох байгалийн баялаг, нүүрсийг суурь хар өнгөөр илэрхийлсэн. Зүтгүүрийн хээ угалз нь  эртний буган чулууг дүрслэх бөгөөд тэнгэр өөд тэмүүлэх гал, говийн угалз салхийг бэлгэдэн урлажээ.

Эх орны хөгжлийн гол хүчин зүйл болох төмөр замын салбар ч урагш зүтгэх илчит тэргийн адил тэмүүлэх биз ээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна
2019-09-30 09:38:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо
2019-09-26 16:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахыг урьж байна
2019-09-26 13:48:00
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
2019-09-24 10:25:00
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
2019-09-22 15:38:00
Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00