Монголын төмөр зам 1100 км зам барина

Монголын төмөр зам 1100 км зам барина

“Монголын төмөр зам”-ТӨХК-д төмөр зам барих тусгай зөвшөөрөл гардууллаа. Өнгөрсөн оны 6 дугаар сарын 24-нд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан.

Үүнийг 3.2.2-т төмөр замын суурь бүтцийн эхний үе шатанд Даланзадгад-тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн замыг барихаар болсон юм. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 283 дугаар тогтоол гарч дээрх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих ажлыг манай компанид олгосон.

Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам”-ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяад Төмөр замын газрын дарга Т.Батболд өнөөдөр гардуулж ажилд нь амжилт хүслээ.  Тусгай зөвшөөрөл гардуулах ажиллагаанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга оролцож шинээр баригдах дээрх чиглэлийн 1100 км зам болон төмөр замтай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

“Монголын төмөр зам”-ТӨХК нь энэ хавраас барилгын ажил нь эхлэх дээрх чиглэлийн ажлын тендер зарлах, барилгын ажлыг гүйцэтгүүлэх гээд бүх л ажилд Монгол Улсыг төлөөлж ерөнхий захиалагчаар оролцох юм. Өнгөрсөн сард энэ чиглэлд тавигдах төмөр замын нарийвчилсан чиглэл буюу трасс батлагдсан, одоо нарийвчилсан ТЭЗҮ болон геологи, геодизийн ажлууд хийгдэж байгаа юм. Тусгай зөвшөөрөл гардуулах үеэр хэвлэлийнхэн сайд Х.Баттулгаас ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх манай экспортын ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх гэрээ ямар шатанд байгааг лавлав. Салбарын сайд “Тарифын хөнгөлөлтийн асуудлаар Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалын үед санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр дагуу гэрээ хийхээр ярилцаж байгаа. Өчигдөр, өнөөдөр л гэхэд ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг яг энэ асуудлаар холбогдох хүмүүстэй уулзалтууд хийж байгаа. Нааштайгаар шийдэгдэх байх” хэмээн хариуллаа.

  • 2014-02-13 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тендерийн урилга
    2020-02-21 14:05:00
    Оросын төмөр замын эхний түүх
    2020-02-06 15:26:00
    Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
    2020-01-28 13:44:00
    “Улаанбаатар БҮК” ХК төмөр замын бетон дэр үйлдвэрлэж байна
    2020-01-28 10:33:00
    Зүүнбаянгийн үе угсрах баазын ажил ирэх сард эхэлнэ
    2020-01-28 10:16:00
    Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга хариуцлага-хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлаж байна
    2020-01-07 13:39:00
    Мэндчилгээ
    2019-12-31 09:42:00
    Дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    2019-12-23 17:01:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна
    2019-12-17 09:04:00
    “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэхийг уриалж байна
    2019-12-06 11:12:00
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2019-11-20 09:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 1.9 км төмөр замыг өнөөдөр угсарлаа
    2019-11-19 09:34:00