"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН ЧУУЛАВ

"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН ЧУУЛАВ

“Монголын төмөр зам” ТӨХК нь анх 2008 онд төмөр замын чиглэлээр мэргэшсэн таван инженерийн бүрэлдэхүүнтэй үүсэн байгуулагдаж байв. Тэгвэл өдгөө Захиргаа, төсөл, санхүү, инженер техник гэсэн 4 хэлтэстэй нийт 70 гаруй үндсэн ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр “МТЗ” ТӨХК-аас нийт ажилтны хурлыг зохион байгуулж, хамт олноороо өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, алдаа оноо амжилт бүтээлээ хэлэлцэн, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийн талаар санал бодлоо солилцсон юм.

 Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ тус хурал дээр хэлсэн үгэндээ:

“... Манай компани өөрийн эзэмшлийн 245 вагоноор 2013 онд хийх тээвэрлэлтийн төлөвлөгөөний гүйцэтгэл бүрэн биелэгдэж нийт 573,182 тоннын тээвэрлэлт хийж өмнөх оныхтой харьцуулахад 6.8 хувиар өссөн амжиллттай ажиллалаа. Мөн Улсын төсөвт 2013 онд 4,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үүнээс 729. сая төгрөгийн орлогыг улсын төсөвт, 3,5 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр төлсөн байна. Энэ бүгдэд та бүхний хичээп зүтгэл тун чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлоход таатай байна.

“Шинэ төмөр зам” төслийн эхний үе шатанд Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барьж байгуулах ажлын барилгын газар шорооны ажил 67 хувийн гүйцэтгэлтэй байна. Бид ирэх 7 сар гэхэд замын дээд бүтцээ угсарч эхлэхээр төлөвлөсөн. Ажлаа төлөвлөгөө ёсоор эхлүүлж, цаг тухайд нь дуусгахад хамт олон та бүхний хичээл зүтгэл тун чухал.

Өнгөрөгч оны сүүлээс манай компани Засгийн газрын 152 тоот тогтоолоор Тяньжин боомтод тээвэр ложистикийн төв байгуулах төслийг хэрэгжүүлж эхэллсэн. Хятадын газар нутагт өөрийн эзэмшлийн байгууламжтай болж, тээвэр ложистикийн төв байгуулна гэдэг Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах “Шинэ төмөр зам” төсөлтэй дүйцэхүйц томоохон төсөл юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэх хүндтэй үүргийг манай компанид хүлээлгэсэн...” хэмээн онцоллоо.

Мөн хурлын үеэр 2013 онд хамт олон дундаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж, бусдыгаа манлайлсан ажилтнуудаа шагнаж урамшууллаа. Компанийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хичээл зүтгэл гарган ажилласан Захиргааны хэлтсийн Жолооч П.Гантөмөр, Санхүүгийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч Б.Ганбат, Инженер техникийн хэлтсийн Борлуулалтын ажилтан Н.Төмөрбаатар, Төслийн хэлтсийн ажилтан Н.Энхболд нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

  • 2014-02-17 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00