
Шинээр баригдаж буй “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замд хилийн Ханги боомт талаас төмөр замын эхлэл цэг хүртэлх100 гаруй км төмөр замын дээд бүтцийн 2 дугаар үеийн буталмал чулуу дэвсэх, буталмал чулуун чигжээс чигжээслэх, өргөх, чиг татах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК өөрийн хүний нөөц, зам засварын машин механизм, тоног төхөөрөмжид тулгуурлан гүйцэтгэж байна.