Эзэн Богд Чингис хааны эш хөргийг “Монголын нууц товчоо”-ны хамтаар “Монголын төмөр зам” ТӨХК дээдлэн заллаа

Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Эзэн Богд Чингис хааны эш хөргийг “Монголын нууц товчоо”-ны хамтаар “Монголын төмөр зам” ТӨХК дээдлэн заллаа.

Тус зарлигт “Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор Монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, Монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ. Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс . Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай”хэмээн тусгажээ.

 

Сануулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай” 23 дугаар зарлиг гарч байв.

  • 2022-08-08 11:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Депо, зам засварын цехийн барилгын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна
    2022-11-29 09:54:00
    Төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар төрийн албан хаагчидтай санал солилцлоо
    2022-11-22 09:24:00
    "Монголын төмөр зам" ТӨХК Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байна
    2022-11-17 10:19:00
    Бүтээмжийг нэмэгдүүлэх цогц сургалтад хамрагдлаа
    2022-11-16 16:21:00
    "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Чанарын удирдлагын тогтолцооны бодлого
    2022-11-11 12:14:00
    "Монголын төмөр зам" ТӨХК-ийн дунд хугацааны /2022-2025/ үйл ажиллагааны мастер төлөвлөгөө
    2022-11-11 09:11:00
    Төмөр замын тээврийн салбарын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал үргэлжилж байна
    2022-11-09 16:30:00
    Зам, тээврийн хөгжлийн яамны нэрэмжит спортын олон төрөлт тэмцээнд "МТЗ" ТӨХК оролцож байна
    2022-11-08 16:26:00
    ISO 9001:2015, ISO 45001, ISO 14001 Олон Улсын чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ
    2022-10-20 16:20:00
    "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хамт олон Ар гүнтийн даваанд мод тарилаа
    2022-10-13 08:03:00
    Монгол Улсын тухай танилцуулгыг долоон хэл дээр үзэх боломжтой боллоо
    2022-10-12 09:14:00
    "Монголын төмөр зам" ТӨХК-ийн бүтээн байгуулалтыг RAILWAY MONGOLIA-2022 үзэсгэлэн дээр толиллууллаа
    2022-10-06 08:16:00