
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замд ажиллаж буй төмөр замын мэргэжлийн боловсон хүчний 62 хувийг орон нутгаас, 38 хувийг Улаанбаатар хотоос бүрдүүлжээ. Орон нутгаас бүрдүүлсэн боловсон хүчний 20 хувийг Өмнөговь аймгаас, 22 хувийг Дорноговь аймгаас, 20 хувийг бусад аймгаас ирсэн мэргэжилтнүүд эзэлж буй нь төмөр зам дагуух бүс нутгийн иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нийгмийн хариуцлагын үе шатат ажлын хэрэгжилт болж байна.