“ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”-ЫГ БАТЛАВ.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 8.1.1-г үндэслэн УИХ-ын 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан.
Бодлогын эхний үе шатанд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барихаар тусгасан.
Монгол Улсын Их хурлын тогтоол
2010 оны 6-р сарын 24-ний өдөр “ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”-ыг батлав.
Нэгдсэн сүлжээний төлөвлөлт
ЭРХ ЗҮЙ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоолоор шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор 1 удаагийн, хүүгий, 20 хүртэлх жилийн хугацаатай 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэрлэсэн үнээр хаалттай хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК худалдах, “Эрдэнэс-Тавантолгой” ХК худалдан авах замаар санхүүжүүлсэн.
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ
Тавантолгой ордын коксжих нүүрс болон трассын дагуу байгалийн баялгийг одоо байгаа дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээгээр тээвэрлэх, цаашилбал далайн боомтуудад хүргэх боломжтой болно.
Тавантолгойн ордын коксжих нүүрсийг Хятад, Солонгос, Японы зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамаарсан хамаарлыг бууруулах, Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Монгол Улс төмөр замын сүлжээг стратегийн орд газрууд болон томоохон төслүүдтэйгээ холбосноор Аж үйлдвэрийн парк байгуулах, нэмүү өртөг шингэсэн боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсад гаргах эдийн засгийн томоохон боломжийг бий болгоно.
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАССЫН ДАГУУ АШИГТ МАЛТМАЛЫН 37 ОРД ГАЗАР БАЙРШИЖ БАЙНА.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн трассын дагуух 30-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газрууд нийт 37 байна. Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6.02 тэрбум тонны наац бүхий баялаг байна. Төмөр зам баригдсанаар эдгээр орд газар эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэж байна.
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТ
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Голын замын урт -416.1км
Дэлгэмэл урт - 463км
Өртөө-1
Зөрлөг – 6
Удирдах хэвгий – 6/9%
Голын даац – 25 тонн
Цариг – 1520 мм
Тээх чадал – 15сая тонн
ДООД БҮТЦИЙН АЖИЛ
Газар шорооны ажил -25.1 сая МЗ
Хоолой – 595 ширхэг
Гүүрийн ажил – 27ш, 2427 У/М урт
ДЭЭД БҮТЦИЙН АЖИЛ
Зам төмөр – 63263.1 тонн
Бетон дэр, бэхэлгээ – 842.6 мян ш
Балласт – 890 мянган МЗ
Суман шилжүүлэг – 82 ш
Эрчим хүчний шугам – 455.1 км
Шилэн кабел – 871 км
Өртөө зөрлөгийн байр – 7
ТӨСЛИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ
Өртөө 3, зөрлөгт 6 орон сууц – 224 айл
Халаалтын зуух – 1
Зүтгүүр вагон депо – 1
Засварын төв – 1
Дохиолол холбооны цогц ажил
Доод бүтцийн барилга угсралтын ажлын төлөвлөгөө
Доод бүтцийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэл
Газар шорооны ажил
25.101.494.48 м3
Хоолой
Дөрвөлжин хоолой – 379
Дугуй хоолой – 216
Ажлын гүйцэтгэл -100%
Гүүр
72 байршил 2427 у/м
Ус хангамж
43 худаг
ЗУРАГ ДЭЭД БҮТЦИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Дээд бүтцийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэл
Барилга
1 өртөө, 6 зөрлөг, ажлын гүйцэтгэл 100%
Эрчим хүч
457.5 шугам сүлжээ
Ажлын гүйцэтгэл – 76.8%
Шилэн кабел
871 км хийж гүйцэтгэхээс 866 км ажлыг хийж гүйцэтгэсэн
Ажлын гүйцэтгэл – 99.4%
Бетон дэр үйлдвэрлэл
842.6 мянга хийж гүйцэтгэхээс
Ажлын гүйцэтгэл – 100%
Буталмал чулуу олборлолт
865.1 мянга куб
Ажлын гүйцэтгэл – 97.2%
ТӨМӨР ЗАМ ГАР, МЕХАНИК АРГААР БАРИХ ТЕХНОЛОГИ
Төслийн төмөр замын дээд бүтцийн барилгын ажил тодорхой шалтгаануудын /зам төмрийн нийлүүлэлт гэх мэт/ улмаас үүссэн болон үүсэж болох хоцрогдлыг арилгах үднээс цаашид Гар, механик хослуулан төмөр замын дээд бүтцийг угсрах ажлын аргачлалыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Инженер, техникийн ажилчид боловсруулан, тус аргачлалаар нийт 224.6 км төмөр замын дээд бүтцийн ажил гүйцэтгээд байна.
ДЭЭД БҮТЦИЙН АЖИЛ
“Улаанбаатар төмөр зам" ХНН 227.1 км
“Зэвсэгт хүчний жанжин штаб” 224.6 км
Нийт-451.7 км
ХҮН ХҮЧ ТЕХНИКИЙН МЭДЭЭЛЭЛ
6153 хүн хүч
104 аж ахуйн нэгж
2871 техник хэрэгсэл