МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Image

Монгол улсын төмөр замын хөгжлийн түүхийг бүтээлцсэн Эрхэм хүндэт ахмадууд, сэтгэл оюун хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй төмөр замчид та бүхэндээ Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний түүхт 83 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Далайд гарцгүй манай улс экспортын бүтээгдэхүүнийг хөрш хоёр улсын төмөр замаар дамжин гуравдагч орны зах зээлд хүргэж эдийн засгаа тэлэх өргөн боломж бий болгох, дотоодын нэгдсэн төмөр замын сүлжээ байгуулах ач холбогдлын дор 2010 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан билээ.

Энэхүү бүтээн байгуулалтын бааз суурь болж 2008 онд төрийн бодлогоор “Монголын төмөр зам” хэмээх айлын галыг асааж, өрхийг татсанаар даруй 13 жилийг үдэж, эдүгээ Улаанбаатар хот дахь төв, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь “Төмөртэй өртөө”, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистик төв”, Дорноговь-Өмнөговь аймгуудыг дайрсан Тавантолгой-Зүүнбаян төмөр замын 6 зөрлөг 1 өртөө болон Эрдэнэс Тавантолгой-ХК-тай хамтран хувь эзэмшсэн “Тавантолгойн төмөр зам”,“Зүүнбаянгийн төмөр зам” компаниудыг байгуулан үйл ажиллагаа эрхэлж байна.

Улс орны хөгжлийн гарц болсон дэд бүтцийн салбар дахь бүтээн байгуулалтыг нүд алдам цэлийх говь нутагт түүчээлж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зурайсан их амжилтаар бид  төмөр замчдын мэргэжлийн баярын өдрөө угтаж байна.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоолыг баталсан.

“Монголын төмөр зам” ТӨХК энэхүү төслийн Ерөнхий захиалагчаар ажиллах хүндэт үүрэг хүлээж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам эдүгээ 90 гаруй хувийн гүйцэтгэлтэйүргэлжилж, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дээд бүтцийг бүрэн угсарч, аж ахуйн галт тэрэгний анхны аяллыг амжилттай туршив. Үндэсний их бүтээн байгуулалтад хамтран зүтгэсэн доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН, туслан гүйцэтгэгч 104 компани, аж ахуйн нэгжийн хамт олон та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөө нь Монгол Улсын ачаа тээвэрлэлтийн эргэлтэд зохих хувь нэмрээ оруулан, 2021 онд нийт1.700.000 тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөснөөс энэ оны эхний хагас жилийн байдлаар 900.000тонн ачаа тээвэрлэсэн амжилтаар мэргэжлийн баяраа угтаж байна.

 Төмөр замын салбарын тулгын чулууг тавилцсан эрхэм ахмадууддаа, нийт мэргэжил нэгтнүүддээ, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа ажил бүтээлийн өндөр амжилт хүсье!

 

 

Монгол улсын гавьяат тээвэрчин МТЗ ТӨХК Гүйцэтгэх захирал Р.Батсүх

  • 2021-08-02 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
    2021-10-11 15:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМД ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ СИСТЕМ СУУРИЛУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
    2021-09-24 09:13:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн өмчит хувьцаат компани, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан уулзалт боллоо
    2021-09-15 16:25:00
    Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Компанийн ажилтан бүр төмөр замыг хөгжүүлэх амин судал, үнэт капитал юм”
    2021-09-06 14:07:00
    БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2021-08-23 16:57:00
    "ДОРНО-ӨРНИЙГ ХОЛБОХ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" БАРИМТАТ КИНО
    2021-08-12 16:05:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-07-27 13:47:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
    2021-06-05 10:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО
    2021-05-27 09:45:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2021-05-10 10:00:00
    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00