ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Image

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийг хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүхийг Монгол Улсад анхны үндэсний бүтээн байгуулалтыг цогцлоосон хувь нэмрийг үнэлж энэ өдөр МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛ-оор шагналаа.

Р.Батсүх нь:

1988-1999 онд “УБТЗ” ХНН Дархан өртөөнд Галт тэрэгний холбогч найруулагч АВХ

1999-2003 онд Ачаа тээврийн албанд Сургалт засварын инженер

2003-2007 онд Айраг өртөө зангилааны Дарга

2009-2010 онд ЗГХА, төмөр замын газарт Техник, технологийн мэргэжилтэн

2012-2013 онд Зам, тээврийн яаманд Мэргэжилтэн

2013-2015 онд Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.

2018 оны 07 дугаар сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирал,

2019 оны 10 дугаар сараас “Монголын төмөр зам” ТӨХК -ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Монголын төмөр зам ТӨХК нь Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтцийг барих, бүтээн байгуулах ажлыг 2019 оны 05 дугаар сарын 24 ний өдөр эхлүүлсэн. Тус чиглэлийн төмөр замын дээд бүтцийн барилга угсралтын ажлыг энэ оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусгажээ. Синх: Энэ төмөр зам баригдсанаар Тавантолгойн нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ -руу экспортлох шинэ гарц бий болно. Төмөр замын трассын дагуу Цагаан суварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа тул Монголын уул уурхайд голлох нөлөөг үзүүлэх төмөр замын чиглэл болох юм.

  • 2021-06-05 10:42:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 17:27:00
    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 16:13:00
    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 15:18:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2022-01-19 14:25:00
    “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМД ТЕХНИКИЙН КОМИСС АЖИЛЛАЛАА
    2022-01-14 17:40:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР АЧИЖ БУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ
    2022-01-12 11:37:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2022-01-07 18:47:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-12-30 08:21:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2021-12-24 14:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын трассын дагуу гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн төмөр бетон карказан 1 өртөө болон 6 зөрлөгийн барилга, орон сууцуудыг барьж ашиглалтад орууллаа
    2021-12-13 15:52:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨНИЙ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2021-12-06 16:18:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАЛУУС ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
    2021-12-01 16:22:00