
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай өнгөрсөн долоо хоногт танилцлаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замӨмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумынЗүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамранүргэлжлэх бөгөөд нэг өртөө, зургаан зөрлөгтэй байхаар төлөвлөжээ. Захиалагч нь "Монголын төмөр зам" ТӨХК, доод бүтцийн ажлын eрөнхий гүйцэтгэгч Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын eрөнхий гүйцэтгэгч "Улаанбаатар төмөр зам" ХНН болон дотоодын 104 аж ахуйн нэгжийн хамтын хүчээр барьж байгуулж байгаа үндэсний том бүтээн байгуулалт юм.
Сайд Л.Халтар төмөр замын бүтээн байгуулалтыг газар дээр нь очиж танилцах явцдаа төмөр замын дугуй хоолой, дөрвөлжин хоолой, гүүр хоолойн болон далангийн налуугийн бэхэлгээ, мал, амьтны гарц, замын чигжээс, тэмдэг тэмдэглэгээ стандартын дагуу хийгдэж байгаа эсэхэд анхаарал хандуулж, дагалдах дэд бүтэц, кабель, цахилгааны шон, өртөө, зөрлөгийн барилгын ажил ямар шатандаа хэрхэн үргэлжилж байгааг нэгбүрчлэн үзэж сонирхлоо.
Мөн гүйцэтгэл удаашралтай байгаа хэсгүүдийн учир шалтгааныг тодруулж, хариуцсан байгууллага, хүнтэй холбогдон арга хэмжээ авч, гүүр хоолойд хийх шаардлагатай нэмэлт ажиллагаа, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах арга зам, гарц шийдлийн талаар гүйцэтгэгч нартай санал солилцож тодорхой үүрэг чиглэл өгөв.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ