"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Image

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
  2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.
  7. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.
  8. Төмөр зам, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

            Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цаг хүртэлCүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион төв, А блок 7 давхарт "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн байранд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  5. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
  6. Нэмэлт мэдээллийг компанийн 70006622, 99996456 дугаарын утаснаас авна уу. 
  • 2021-02-18 16:45:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-02-26 10:23:00
    Р.БАТСҮХ: " УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМ БОЛ ЗООСНЫ ХОЁР ТАЛ"
    2021-02-25 16:55:00
    "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    2021-02-18 16:45:00
    Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН СТАНДАРТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА НЬ НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙНХ
    2021-02-01 14:35:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-01-08 16:39:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-12-26 20:37:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2020-12-02 12:18:00
    Р.БАТСҮХ: ТӨМӨР ЗАМААР ДЭЛХИЙН ТЭЭВЭР ХУДАЛДААНЫ ГИНЖИН ХЭЛХЭЭНД ХОЛБОГДЛОО
    2020-11-30 12:35:00
    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР: “-МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТӨМӨР ЗАМАА БАРЬЖ СУРСАН, 2020-2024 ОНД БИД ШИНЭЭР 3 ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМ БАРИНА”
    2020-11-09 08:14:00
    МТЗ” ТӨХК-ИЙН ХАБЭА ЗӨВЛӨЛ “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2020” ЦАХИМ СУРГАЛТАД НЭГДЛЭЭ
    2020-11-05 16:24:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2020-11-02 16:49:00
    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00