ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2021 оны 01 дүгээр сарын 22-ныөдөр.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Төмөртэй өртөө”-ний Зүтгүүрүүд болон суудлын автомашинуудад “Дизель түлш, шатахуун” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах МТЗ/202101033 дугаартай нээлттэй цахим тендер шалгаруулалт

”Монголын Төмөр Зам” ТӨХКнь эрх бүхий тендерт оролцогчдоос“Төмөртэй өртөө”-ний Зүтгүүрүүд болон суудлын автомашинуудад “Дизель түлш, шатахуун” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Багцын мэдээлэл:

Тендерийн дугаар

Тендерийн нэр

Баталгааны дүн /төг/

1

Багц 1 МТЗ/202101033-01

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Төмөртэй өртөө”-ний Зүтгүүрүүдэд “Дизель түлш, шатахуун” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

   9,818,520₮

 

 

 

2

Багц 2 МТЗ/202101033-02

Суудлын автомашинуудад “Дизель түлш, шатахуун” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

402,530₮

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 75 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 75 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.

Тендерийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

ХАЯГ: “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК

 

Улаанбаатар хот, СБД, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол,

Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 дугаар давхар

 

Утас: 70006622

  • 2021-01-23 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00
    ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Л.ХАЛТАР ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА
    2021-03-22 17:07:00
    Д.НЯМЛХАГВА: ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ТУРШИЛТЫН ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛНА
    2021-03-18 09:27:00
    МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ МСҮТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ
    2021-03-16 11:30:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-03-15 11:01:00
    ТЕНДЕРИЙН УРИЛГА
    2021-03-01 08:43:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-02-26 10:23:00
    Р.БАТСҮХ: " УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМ БОЛ ЗООСНЫ ХОЁР ТАЛ"
    2021-02-25 16:55:00
    "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    2021-02-18 16:45:00
    Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН СТАНДАРТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА НЬ НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙНХ
    2021-02-01 14:35:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-01-08 16:39:00