ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР: “-МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТӨМӨР ЗАМАА БАРЬЖ СУРСАН, 2020-2024 ОНД БИД ШИНЭЭР 3 ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМ БАРИНА”

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР: “-МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТӨМӨР ЗАМАА БАРЬЖ СУРСАН, 2020-2024 ОНД БИД ШИНЭЭР 3 ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМ БАРИНА”

Image
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Дархан-Уул аймагт ажиллав. Энэ үеэр тэрээр Зам, тээврийн хөгжлийн салбарын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд төмөр замын салбарт хийгдэх ажлын талаар дараах мэдээллийг өглөө.
“- ....Төмөр замын сүлжээ өргөжүүлэх төслүүд байна. Энэ дээр 2 том төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2020-2024 онд дуусгана гэсэн байгаа. Нэгдүгээрт Богд хаан төмөр замын ТЭЗҮ-ийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаа, зээл биш буцаж төлөгдөхгүй тусламж юм. Энэ тусламжаар Богд хаан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлээр 2023 онд дуусна. Дараагийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах нэг төсөл бол баруун босоо чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл. Энэ бол Арц сууриас Шивээхүрэн хүртэл 1270 орчим километрийн урттай төмөр замыг барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах боловсруулж дуусгах ажил байна. Үүний ач холбогдол гэвэл Тувагийн орчим Кизелийн районд хэдэн тэрбумаар тооцогдох том коксжих нүүрсний орд илэрснийг та бүхэн мэднэ.
Үүнийг Оросууд өөрийн нутгаар тээвэрлэх гэхээр Кизель рүү чиглэсэн төмөр зам байхгүй, төмөр зам тавилаа ч гэсэн Алс дорнодын боомтууд руу 10 орчим мянган км явах учраас нөгөө коксжих нүүрсийг боомт дээр аваачихад өртөг өндөр болж байгаа юм. Иймээс хамгийн дөт гарц бол Монголын нутгаар дамжаад Хятадруу гарах бололцоо байна. Энэ төмөр зам баригдсан нөхцөлд бид дотоодын тээвэр хийхгүйгээр зөвхөн транзит тээвэр хийхэд л энэ баруун бүсийн төмөр зам хангалттай ашигтай ажиллах юм. Мэдээж үүнийг дагаад энэ бүс нутагт байгаа 70-100 орчим км-ийн радиуст байгаа уул уурхай нь эдийн засгийн эргэлтэд ороод эхлэнэ. Зам дагаж хөгжил гэдгээр энд баруун босоо тэнхлэгийн дэд бүтэц хөгжинө.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын ажлыг 2021 онд дуусгана. Өнөөдөр 2 аргаар замаа тавьж байна. УБТЗ ХНН уламжлалт механикжсан аргаар, мөн УБТЗ ХНН, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтраад гар механикжсан хосолсон аргаар зам тавьж байна. Санхүүжилтийн асуудлыг Уул уурхайн яам болон Эрдэнэс тавантолгой компаниас бололцоогоороо шийдээд явж байна. Анх бидний тооцоогоор 3.4 их наяд төгрөгөөр барина гэсэн Мак энд Си компанийн хийсэн төсөл байсан. Сая өнгөрсөн удаа Засгийн газрын хурлаар ороод бид танилцуулга хийсэн. Урьдчилсан тооцоогоор 1.4 их наяд төгрөгт багтана гэж байгаа юм. Үүнийг бид тооцоолоход 1 км төмөр зам нь 1.2 сая ам долларт баригдаж байна. Мак энд Си компанийн төслөөр бол 2.8-3.2 сая ам доллар гэж тооцоолж байсан. Үндэсний компаниуд энэхүү бүтээн байгуулалтад оролцож, Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж буйг онцолмоор байна.
Мөн Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 433 км төмөр замын ажлыг эхлүүлнэ. Үүнтэй зэрэгцүүлэн Хөөтөөс-Чойбалсан буюу УБТЗ ХНН-ийн Баянтүмэн тасаг 237 км замтай Хөөтийг холбоно. Мөн Хөөтөөсөө доошоо Бичигтийн чиглэлийн 234 км замын ажлыг 2020-2024 онд эхлүүлнэ. Манай Монголчууд төмөр замаа бариад сурсан, санхүү бололцооны төвшинд гараад ирвэл дуусах боломж байгаа. Гэхдээ бид Эрдэнэс тавантолгойн ашиг, нүүрс урьдчилсан боловсруулалт хугацаа ямар байх вэ гэдгийг харж байна. Мөн энэ 4 жилд дуусгах нэг ажил бол Зүүнбаян-Ханги чиглэлийн 204 км төмөр замыг барихаар төлөвлөсөн”..
  • 2020-11-09 08:14:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
    2021-06-05 10:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО
    2021-05-27 09:45:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2021-05-10 10:00:00
    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00
    ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Л.ХАЛТАР ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА
    2021-03-22 17:07:00
    Д.НЯМЛХАГВА: ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ТУРШИЛТЫН ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛНА
    2021-03-18 09:27:00
    МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ МСҮТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ
    2021-03-16 11:30:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-03-15 11:01:00
    ТЕНДЕРИЙН УРИЛГА
    2021-03-01 08:43:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-02-26 10:23:00
    Р.БАТСҮХ: " УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМ БОЛ ЗООСНЫ ХОЁР ТАЛ"
    2021-02-25 16:55:00