“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ

Image

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрших “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөөний өвөлжилтийн бэлтгэл байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон техникийн бэлэн байдлыг холбогдох норм, нормативын хэмжээнд байгаа эсэхийг шалгах Гүйцэтгэх захирлын нэрэмжит намрын ээлжит үзлэг, шалгалт 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд үргэлжиллээ. Энэ удаагийн үзлэг “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүх тэргүүтэй инженер техник, санхүү аудитын 15 мэргэжилтэн, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “МТЗ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Артур, Төмөр замын зураг төсөл, хиймэл байгууламж хариуцсан мэргэжилтэн С.Мөнхбаяр нар хамтран үзлэг хийснээрээ онцлог байв. 2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Төмөртэй өртөөнд Сахилга хариуцлага хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахих уриаг уриаг мөрдөн ажиллаж байгаа юм.

 

 

ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 175 км зайд байрладаг хүлээн авах явуулах 6, ачилтын 4 замтай, 2 дугаар зэргийн Төмөртэй өртөөнөөс төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Тус төмөр зам нь галт тэрэгний үйл ажиллагаанд зориулагдсан хэсэг, зүтгүүрийн засварын депо, зэхэлтийн газар, вагоны үзлэг засварын пункт, замын хэсгийн байр, уурхайн ачилтын пункт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн, сүүлийн үеийн техник технологи бүхий дохиолол холбооны МПТ төвлөрүүлэлтээр тоноглогдсон 33.4 км урт төмөр зам юм.

Өнөөдрийн байдлаар Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайгаас БНХАУ-руу жилд дунджаар 1.2 сая тонн төмрийн хүдрийг тээвэрлэж байна.

 

       Гүйцэтгэх захирал Р.Батсүх: “Төмөр замчин хүн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хос дугуй мэт авч явах нь хамгийн чухал”...

 

Төмөртэй өртөөгөөр 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тээвэрлэлт 1.574697 тонн буюу 2020 оны нийт ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөг 104.98 хувиар давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна.

Гүйцэтгэх захирлын нэрэмжит үзлэгээр тус өртөөний тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон техникийн байдлыг холбогдох норм, нормативын хэмжээнд байгаа эсэх, илэрсэн зөрчил дутагдлыг  засах залруулах зорилгоор инженер, техникийн мэргэжилтнүүд өөр өөрсдийн чиглэлээр үзлэг шалгалтыг хийж, Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Зам, тээврийн хөгжлийн яамны 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/144 дүгээр тушаалын дагуу бэлтгэл ажлыг нэг бүрчлэн тулгалт хийн шалгаж ажиллалаа. Мөн иж бүрэн үзлэг, техникийн болон бусад бичиг баримтын хөтлөлт бүрдүүлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэгийг хийж ажиллалаа.

Үүлэг шалгалтын дүнгийн хурлыг Төмөртэй өртөөний нийт ажилчдын дунд хийж, энэ үеэр шалтгалтаар ирсэн ажлын хэсэг үзлэгийн үеэр хийсэн өөр өөрийн дүгнэлтийг танилцуулж, цаашид хийх ажлын үүрэг зааварчилгаа өгсөн.

Энэ үеэр Гүйцэтгэх захирал Р.Батсүх хэлсэн үгэндээ: “...-

...”-Төмөртэй өртөө байгуулагдсанаас хойш 2 дахь удаа Замын даргын үзлэг болж байна. Замын даргын үзлэгийг гол зорилго бол өдөр тутмын ажил, аюулгүй байдалтай холбоотой байнгын хяналт тавих, удирдлагын зүгээс норматив үзлэг хийгдэж байна. Бодит байдал дээрээ , газар дээрээ ажил ямар байна, энд ажиллаж байгаа хүмүүсийн санаа сэтгэл ямар байна, ямар санал хүсэлтэй байгааг сонсох зорилготой. Мөн 2-р зорилго гэвэл  өртөөнийхөө аж ахуйг бэхжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх бололцоо юу байна гэдгийг судлах. Аливаа ажлын хамгийн гол ундарга нь ажил хариуцаж байгаа хүмүүсийн санаачилга. Хэн хаана санаачлагатай байна,тэр хэрээр хөгжиж дэвшдэг, үр дүнд хүрдэг. Та бүхэн хоорондоо ярилцсан байх. энэ утгаараа шинэ санаа санаачилгаа нэгтгээд 2021 оны ажлын төлөвлөгөөндөө тусгах болов уу гэж бодож байна. Та бүхний ажил байдалтай танилцахад гүйцэтгэл сайн буйд баяртай байна.

Төмөр замчин хүн “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг яг хос дугуй мэт зэрэгцүүлж авч явах нь хамгийн чухал”. 1. Хүний амь нас бол юугаар ч төлж болшгүй эд. 2. Аливаа гологдол зөрчил гарна гэдэг нь байгууллагын зардал урсаж байна гэсэн үг. Энэ тал дээр та бүхэн ахиц дэвшил гарган ажиллаж байгаад баяртай байна....” хэмээн онцолсон.

  • 2020-11-02 16:49:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-01-08 16:39:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-12-26 20:37:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2020-12-02 12:18:00
    Р.БАТСҮХ: ТӨМӨР ЗАМААР ДЭЛХИЙН ТЭЭВЭР ХУДАЛДААНЫ ГИНЖИН ХЭЛХЭЭНД ХОЛБОГДЛОО
    2020-11-30 12:35:00
    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР: “-МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТӨМӨР ЗАМАА БАРЬЖ СУРСАН, 2020-2024 ОНД БИД ШИНЭЭР 3 ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМ БАРИНА”
    2020-11-09 08:14:00
    МТЗ” ТӨХК-ИЙН ХАБЭА ЗӨВЛӨЛ “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2020” ЦАХИМ СУРГАЛТАД НЭГДЛЭЭ
    2020-11-05 16:24:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2020-11-02 16:49:00
    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00
    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00
    Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
    2020-09-24 10:45:00
    Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна
    2020-09-21 14:24:00
    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00