​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ

​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ

Image

Монголын төмөр зам ТӨХК болон Таван толгой түлш ХХК-ийн удирдлагууд өнөөдөр Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд тээвэрлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

алууд ийнхүү хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Засгийн газраас хэрэгжүүлж буй хамгийн том зорилтуудын нэг болох нийслэлийн агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулах боломжтой боллоо. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Таван толгой түлш компани нь сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумаас том оврын ачааны автомашинаар тээвэрлэдэг. Нүүрс тээвэрлэлтийн энэхүү өндөр зардал нь иргэдийн гарт очих Сайн түлшний үнэнд хамгийн ихээр нөлөөлдөг. Түүнчлэн мэргэжилтнүүд олон тонн нүүрс тээвэрлэсэн автомашинууд нь орон нутаг болон нийслэлийн чанартай авто замын эвдрэлийн голлох шалтгаануудын нэг болж байгаа бөгөөд зам тээврийн осол гарахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байна гэж дүгнэдэг.

Тиймээс сайжруулсан түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж эхэлснээр зөвхөн нийслэлийн утааны эсрэг арга хэмжээнд хувь нэмэр оруулаад зогсохгүй эцсийн дүнд Сайн түлш-ний үнийг бууруулах замаар  зардлыг ч давхар хэмнэх эдийн засгийн үр ашигтай болохыг хоёр талын удирдлагууд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр онцолж байв.

Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх "Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан түлшний түүхий эдийг тээвэрлэх энэхүү санамж бичгийг байгуулахаар санаачилсан. ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу уг төмөр замаар эхний жилүүдэд 10-15 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд үүний 1.5-2 сая тонн орчим нь Таван толгой түлш ХХК-ийн Сайн түлш-ний түүхий эд байна гэсэн юм.  

 

Тэгвэл үндэсний бүтээн байгуулагч Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц 2020 оны есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 99.8 хувь, нийт 595 ус зайлуулах хоолойн ажил 99.6 хувь, 27 тусдаа гүүрийн ажил 84.4 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэхүү төмөр зам үндсэн магистрал төмөр замтай холбогдсоноор дан ганц уул уурхайн салбар гэлтгүй Монгол Улсын эдийн засаг, экспорт, нийгэмд том хэмжээний дэмжлэг болох болно.

Харин Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар Бид сайжруулсан түлшнийхээ түүхий эдийг 600 километрийн цаанаас автомашинаар татан авч байна. Бид Улаанбаатар хотоос Тавантолгой руу нүүрс ачуулах хоосон машин явуулдаг. Ингээд үндсэндээ нэг явалтаар нийт 1200 километр замыг туулах нь нэгд, эдийн засгийн хувьд өндөр зардал гаргахаас гадна авто замын ашиглалт, эвдрэлтэй холбоотой бусад асуудлууд гарч байгаа. Өнгөрсөн жилийн хувьд оргил үедээ өдөртөө 1200 гаруй машин хоёр тийшээ явж байсан. Автомашинаар сайжруулсан нүүрсний түүхий эд зөөвөрлөхөд тонн тутамд 65000-70000 төгрөг зарцуулдаг. Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор энэ зардал тонн тутамд өнөөдрийн төмөр замын ханшаар 25000-30000 төгрөг болж буурах юм. Мөн бид нэг талдаа хоосон ачаатай автомашин явуулахгүй болсноор энэ зардал дахиад гурав дахин буурах боломжтой гэж тооцож байна гэсэн юм.

  • 2020-09-28 09:32:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00
    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00
    Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
    2020-09-24 10:45:00
    Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна
    2020-09-21 14:24:00
    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00