Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй

Image
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажил чанар стандартын өндөр түвшинд, төлөвлөгөө графикийн дагуу амжилтай явагдаж байна. Өнөөдрийн байдлаар (2020.08.17) газар шорооны ажил 98.29%-ийн гүйцэтгэлтэй, нийт 594 хоолой 93.86%-ийн гүйцэтгэлтэйгээр 58.5 км төмөр зам тавигдаад байна. Төслийн хэмжээнд баригдах 27 гүүр 67.96%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гүүрийн ажлыг дуустал гүүр тойруулах түр далан бүхий төмөр зам барин, материал техник зөөх, дээд бүтэц тавих зэргээр барилгын ажлын хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан.
Хүчтэй үргэлжилсэн аадар борооны улмаас түр далан үерт автсан бөгөөд шуурхай ажиллан хэвийн болгосон. Төлөвлөгөөний дагуу бүх гүүрийн ажил 9 дүгээр сарын 30-нд бүрэн дуусна. Та бүхэн уг зургаас цаана нь үндсэн зам маань бүрэн бүтэн байгааг хараарай.
Харин ч түр далан үерт автсан нь усны судалгаа сайн хийгдсэнийг, уг хэсэгт гүүр барих нь зөв байсныг нотолж өглөө.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан гүүр үeрт автлаа гэсэн ташаа мэдээлэл сошиалаар явж байна. Эдгээр зураг дээрх усанд автсан хэсэг бол төмөр замын гол трассын дагуух гүүр тойруулах зам буюу түр зам юм.
Төмөр замын доод болон дээд бүтцийн барилга угсралтын ажил бүхэлдээ техникжсэн байдлаар явагддаг. Төмөр зам барих үндсэн технологи нь шинэ тавигдсан төмөр замаа ашиглан дараагийн шинэ төмөр замаа тавьдаг. Тиймээс гүүр төлөвлөсөн хэсэгт “гүүр тойрох зам” буюу түр зам барьж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлдэг болно. Учир нь гүүрийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд цаг хугацаа маш ихээр шаардагддаг болохоор хугацаа алдахгүйн тулд гүүр төлөвлөсөн хэсгүүдэд “гүүр тойрох зам”-ыг барьдаг. Байгалийн гамшиг, Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол ханган ажиллаж байна.
  • 2020-08-17 09:58:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00
    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00
    Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
    2020-09-24 10:45:00
    Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна
    2020-09-21 14:24:00
    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00