МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Image

          Монгол Улсын төмөр замын хөгжлийн түүхийг бүтээлцсэн Эрхэм хүндэт ахмадууд, сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй төмөр замчид, тус чиглэлээр суралцаж буй оюутан залуус Та бүхэндээ Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 82 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!

          Далайд гарцгүй Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр хөршийн төмөр замыг ашиглан гуравдагч орны зах зээлд хүргэж эдийн засгийн өргөн боломжийг бий болгох, дотоодын нэгдсэн төмөр замын сүлжээ байгуулах  ач холбогдлын дор 2010 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан билээ.

          Энэхүү бүтээн байгуулалтын бааз суурь болж 2008 онд төрийн бодлогоор “Монголын төмөр зам” хэмээх айлын галыг асааж, өрхийг татсанаар даруй 12жилийн хугацааг үдэж, эдүгээ Улаанбаатар хот дахь төв, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь Төмөртэй өртөө, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистикийн төв”, Дорноговь аймгийн Зүүнбаян өртөө дэх Шуурхай удирдлагын төв бүхий үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

          2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын 135 дугаар тогтоол батлагдан “Шинэ төмөр зам” төслийн эхний үе шатанд барьж байгуулах “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгч төслийн ажлыг эхлүүлснээр тус чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, “УБТЗ” ХНН-тэй хамтран хэрэгжүүлэх эрхэм үүргийг хүлээнта бид Түүхэн бүтээн байгуулалтын нэгэн гэрч болж, авьяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлах эрхэм зорилго дор нэгдэж буйг онцлон дурдахад таатай байна. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад нэгдэж буй туслан гүйцэтгэгч нийт 87 компанийн хамт олон та бүхэнд талархал илэрхийлье!

 

Олон олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх их хариуцлага, үүрэг бидэнд ногдохын хэрээр Монгол хүн хийж чадна, бүтээж чадна гэдгийг нотлохоор гар нэгдэн зүтгэж буй төмөр замчдын халуун сэтгэлд талархал илэрхийлье.

Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр жигүүрлэн сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжил дэвшилд  зориулж буй залуус, төмөр замчид та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр их амжилтыг хүсэн ерөөж, олон олон галт тэрэг аялуулж, олз омогтой байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

 

                                                                    Хүндэтгэн мэндчилсэн,

                                                          МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК-ИЙН

                                                              ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Р.БАТСҮХ

  • 2020-07-30 10:57:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00
    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00
    Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
    2020-09-24 10:45:00
    Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна
    2020-09-21 14:24:00
    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00