УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

Image
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллалаа. УИХ-ын дарга, гишүүд, сайд нар 7 дугаар сарын 20-ны өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км, 7 дугаар сарын 21-ний өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН АЖИЛ 93 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгой уурхай хүртэл 414,6 километр үргэлжлэх шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Одоогоор газар шорооны ажил 93 хувь, хоолойн ажил 85.89 хувь, гүүрийн ажил 37.42 хувь, эрчим хүчний ажил 18,02 хувь, худаг, усны ажил 100 хувь, бетон дэр үйлдвэрлэл 38,98 хувь, буталмал чулуун чигжээс 49,11 хувь, замын дээд бүтцийн барилгын ажил 11.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгах үеэрээ томоохон бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэж байсан туршлагагүй монголчуудын хувьд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан босгож буй түүхэн бүтээн байгуулалт болохыг онцлоод “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хамт олон гар аргаар хэрхэн төмөр зам барьж болохыг мөн энэхүү төсөл дээр харуулж байгааг тэмдэглэлээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу 1 өртөө, 6 зөрлөг баригдах бөгөөд өнөөдрийн байдлаар өртөө, зөрлөгийн барилгын ажил 42 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд голлох нөлөө үзүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсгөн, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, цаашлаад БНХАУ, ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрэх зэрэг эдийн засаг болон стратегийн чухал ач холбогдолтой.
 
  • 2020-07-22 15:28:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00
    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00
    Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
    2020-09-24 10:45:00
    Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна
    2020-09-21 14:24:00
    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00