
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт Дорнын говьд өрнөж байна.
Тус төмөр замын төслийн газар шорооны ажил 91.40%, хоолойн ажил 79,21%, гүүрийн ажил 44.2%-тай үргэлжилж байна.
Төслийн доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН, төслийн туслан гүйцэтгэгчээрнийт 87 компани ажиллаж байгаа юм.