МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Image

     Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг Эрхэм хүндэт зам, тээврийн салбарын хамт олон та бүхэнд өргөн дэвшүүлье!

     Улс эх орны хөгжлийн гарц болсон дэд бүтэц, тэр дундаа төмөр замын салбарын бүтээн байгуулалт түүчээлж, өсөн дэвшсэн амжилтаар “Монголын төмөр зам” Төрийн Өмчит Хувьцаат компани баяр наадмыг угтаж байна.  

     Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол баталсан.

     Өнөөдрийн байдлаар тус “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын газар шорооны ажил89.6, гүүрийн ажил35, хоолойн ажил 70 хувьтай үргэлжилж, 6000 гаруй хүн, 3000 орчим техникийн хүчээр урагшилж байна.

     Энэ оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын эхний 50 километрийн зам төмрийн үеийг угсарч дууссан ба төслийн доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН, төслийн туслан гүйцэтгэгч 87 компанийн хамт олон та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

     Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөө нь Монгол Улсын ачаа тээвэрлэлтийн эргэлтэд зохих хувь нэмрээ оруулан, 2020 онд нийт 1.300.000 тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөснөөс энэ оны эхний хагас жилийн байдлаар 949986.74 тонн ачаа тээвэрлэлээ.

     Төмөр замын салбарын тулгын чулууг тавилцсан эрхэм ахмадууддаа, нийт мэргэжилтнүүддээ, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон та бүхэндээ ажил бүтээлийн өндөр амжилт хүсье!

     Хүчит бөх нь бяраа гайхуулж, хурдан хүлэг нь хүүхдийн гийнгоонд жавхаажсан, дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.

 

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Р.БАТСҮХ

  • 2020-07-10 08:58:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00
    Р.Батсүх: Зуны хүчтэй бороо Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын чанарыг сайн шалгасан
    2020-07-22 10:56:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-07-17 14:36:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн газар шорооны ажил 91.40 хувьтай үргэлжилж байна
    2020-07-17 10:22:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-10 08:58:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00