Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төсөл

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төсөл

Image

Ерөнхий мэдээлэл: Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумынЗүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран 414.6 км урт, 1 өртөө 6 зөрлөгтэй байна.

Үйл ажиллагааны чиглэл, зорилго: Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих.

Техникийн үндсэн үзүүлэлтүүд: 

 

Техникийн үзүүлэлт:

Гол замын урт

414.6км

Дэлгэмэл урт

486.6км

Өртөө

1

Зөрлөг

6

Удирдах хэвгий

9 промиль

Голын даац

25 тонн

Цариг

1520 мм

 

 

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал:

Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэнэ.

Ач холбогдол:

 

  • Тавантолгой нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц бий болгох ба шинээр барих төмөр замын трассын дагуу Цагаансуварга, Төмөртэйн Овоо, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх төмөр замын чиглэл болох болно.
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг барьж одоо байгаа дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээнд холбогдох, цаашилбал далайн боомтуудад хүрэх.
  • Тавантолгойн ордын нүүрсийг Хятад, Солонгос, Японы зах зээлд хүргэх.
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газрууд нийт 37 байна. Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суврагын зэсийн орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөц бүхий баялаг байна. Төмөр зам баригдсанаар эдгээр орд газар эдийн засгийн эргэлтэнд орох боломж бүрдэж байна
  • •      Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдаж, “УБТЗ” ХНН-ийн гол замтай холбогдон төмөр замын нэгдсэн сүлжээ ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт бодит үр өгөөж өгөх ба БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч экспортын хоёр ба гурав дахь шинэ гарцуудыг бий болгож эцсийн хэрэглэгчид шууд хүргэх, далайн боомт нөхцөлөөр бүтээгдэхүүнийг борлуулах нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн байдлаар манай улс уурхайн ам нөхцөлөөр хямд үнээр борлуулж байна.

    Улс орны хөгжилд стратегийн ач холбогдолтой, чухал бүтээгдэхүүний нэг ган бөгөөд түүнийг гарган авдаг гол түүхий эд нь коксжих нүүрс, төмрийн хүдэр юм. Монгол улс коксжих нүүрс, төмрийн хүдрийн арвин нөөцтэй бөгөөд Сайншандад Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийг Тавантолгой коксжих нүүрсээр боловсруулан ган үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах, улмаар ган металлургийн хүнд үйлдвэрлэл хөгжих, экспортлох боломжтой болно.
  • Хэрэгжүүлэх хугацаа: 2 жил
  • Хууль эрх зүйн орчин:
  • Монгол Улсын Их Хурал нь 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 1 дүгээр үе шатанд барьж байгуулахаар шийдвэрлэсэн.
  • 2011 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай 35/32 дугаар зөвлөмж гаргасан. Үүнд шинээр барихаар ·         заасан төмөр замын суурь бүтцийн концессыг уралдаант шалгаруулалтаар олгох нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн тул уг концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд шууд гэрээний үндсэн дээр олгох гэж зааж өгсөн.

    ·         Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын  эхний болон хоёр дугаар үе шатанд баригдах төмөр замын суурь бүтцийг нийгэм, эдийн засагт онц ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзэж, эдгээр төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон.

    ·         Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон юм.

    ·         Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73  дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан.

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоолоор шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор 1 удаагийн, хүүгүй, 20 хүртэлх жилийн хугацаатай 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэрлэсэн үнээр хаалттай хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК худалдах, “Эрдэнэс-Тавантолгой” ХК худалдан авах замаар санхүүжүүлэхийг даалгасан.
  • Төслийн явц:

. Төмөр замын суурь бүтцийн трассыг тогтоох чиглэлээр

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар тушаалаар үүрэг болгосны дагуу эхний үе шатанд барих төмөр замын Трассын ерөнхий төлөвлөлтийн 1:100000 масштабтай зургийг боловсруулсан.

2. Төмөр замын суурь бүтцийн ТЭЗҮ боловсруулах чиглэлээр

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “МакКинсей энд компани”-аар ахлуулсан зөвлөх баг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан нэг, хоёрдугаар шатны төмөр замын суурь бүтцийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлж 1800 км төмөр замын сүлжээний хэмжээнд, бүхэлдээ 1520 мм царигтай байдлаар боловсруулан 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК хүлээлгэн өгсөн бөгөөд мөн оны 8 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

 “Монголын төмөр зам” ТӨХК нь Шинэ төмөр зам төслийн техник эдийн засгийн үндэслэлийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэсгийн тодотголыг боловсруулж, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Зам тээврийн салбарын шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар дэмжигдэж, Зам тээврийн хөгжлийн төвөөр магадлуулсан.

3. Геодезийн чиглэлээр

            2011 оны 9 дүгээр сард бүрэн боловсруулж дуусгасан.

4. Геологийн чиглэлээр

2011 оны 8 дугаар сард бүрэн хийж дуусгасан.

5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний чиглэлээр

“Найчрал Састайнэблэ” зэрэг компаниуд дараах ажлыг хийж Байгаль орчинд нөлөөлөх байдлын төлөв байдлын судалгааг 2011 оны 9 дүгээр сард хийж дуусгасан ба Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж Байгаль орчин ногоон хөгжлийн яамаар батлуулсан.

Мөн 2019 онд БОНБНҮнэлгээг “Өндөрхаан трейд” ХХК гүйцэтгэж  БОАЖЯ-аар батлуулсан.

6. Археологийн судалгааны чиглэлээр

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн”-тэй “Археологийн авран хамгаалах хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Тавантолгой – Цагаансуварга – Сайншандын чиглэлийн төмөр замын трассын дагуух зурвас газарт авран хамгаалах зорилготой археологийн нарийвчилсан хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгүүлсэн судалгааны ажлыг Монгол, Англи хэлээр бэлтгэн 2013 оны 12 дугаар сард ажлын тайлангаа хүлээлгэн өгсөн.

7. Техникийн зураг төсөл боловсруулах чиглэлээр

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын “Ниппон Коей” компанитай “Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигтийн чиглэлийн төслийн техникийн зураг төсөл (FEED - Front End Engineering Design) ба гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн бичиг баримтуудыг боловсруулах ажлыг 2013 онд эхлүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 31-нд хүлээлгэж өгсөн.

8. Ажлын зураг төсөл боловсруулах чиглэлээр

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2019 онд төмөр замын суурь бүтцийн ажлын зураг төслийг боловсруулж магадлуулсан. Мөн Эрчим хүч, гүүр хоолой, барилгын ажлын зураг төсөл боловсруулагдаж, магадлагдсан.

9. Барилгын ажил

Төмөр замын барилгын ажил 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхэлсэн.Нийт далангийн ажлын гүйцэтгэл 2020 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн байдлаар 90% байна. 45 км төмөр зам тавиад байна.

2020 онд багтаан төмөр замыг барьж ашиглалтанд өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

  • 2020-07-08 11:42:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
    2021-10-11 15:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМД ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ СИСТЕМ СУУРИЛУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
    2021-09-24 09:13:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн өмчит хувьцаат компани, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан уулзалт боллоо
    2021-09-15 16:25:00
    Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Компанийн ажилтан бүр төмөр замыг хөгжүүлэх амин судал, үнэт капитал юм”
    2021-09-06 14:07:00
    БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2021-08-23 16:57:00
    "ДОРНО-ӨРНИЙГ ХОЛБОХ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" БАРИМТАТ КИНО
    2021-08-12 16:05:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-07-27 13:47:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
    2021-06-05 10:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО
    2021-05-27 09:45:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2021-05-10 10:00:00
    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00