Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна

Image

      “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэж буй “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын газар шорооны ажил 89.6, гүүрийн ажил 35, хоолойн ажил 70 хувьтай үргэлжилж, 6000 гаруй хүн, 3000 орчим техникийн хүчээр урагшилж байна.

Энэ оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын эхний 50 километрийн зам төмрийн үеийг угсарч дууссан ба төслийн доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН, төслийн туслан гүйцэтгэгч 87 компани ажиллаж байгаа юм.

Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол батлагдсанаар хэрэгжүүлж байгаа билээ.

  • 2020-07-06 11:10:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-01-08 16:39:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-12-26 20:37:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2020-12-02 12:18:00
    Р.БАТСҮХ: ТӨМӨР ЗАМААР ДЭЛХИЙН ТЭЭВЭР ХУДАЛДААНЫ ГИНЖИН ХЭЛХЭЭНД ХОЛБОГДЛОО
    2020-11-30 12:35:00
    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР: “-МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТӨМӨР ЗАМАА БАРЬЖ СУРСАН, 2020-2024 ОНД БИД ШИНЭЭР 3 ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМ БАРИНА”
    2020-11-09 08:14:00
    МТЗ” ТӨХК-ИЙН ХАБЭА ЗӨВЛӨЛ “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2020” ЦАХИМ СУРГАЛТАД НЭГДЛЭЭ
    2020-11-05 16:24:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2020-11-02 16:49:00
    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00
    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00
    Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
    2020-09-24 10:45:00
    Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна
    2020-09-21 14:24:00
    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00