Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна

Image

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын үндэсний бүтээн байгуулалтын ажилд Их БританийнУмард Ирландын Нэгдсэн Вант Улсын “Пандрол” компани төмөр замын бетон дэрний бэхэлгээ нийлүүлэгчээр ажиллаж байгаа билээ.

“Пандрол” компанийн зүгээс Монгол улсын үндэсний бүтээн байгуулалтад зориулан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын бетон дэрний “Fast clip”төрлийн бэхэлгээг задлах, өргөх, угсрах зориулалтын багаж төхөөрөмжийг гардуулан өглөө.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүх: -“..PANDROL АЕ19914 серийн Бэхэлгээ чангалагч 48 ширхэг, PANDROL АЕ17385 серийн Бэхэлгээ тайлагч 10 ширхэг, PANDROL АЕ17152 серийн Бэхэлгээ өргөгч 32 ширхэг, PANDROL CD200серийн Бэхэлгээ тайлагч чангалагч автомат машин 2 ширхэг нийт 40.000 гаруй ам долларын үнэтэй багаж төхөөрөмжийг ИБУИНВУ-ын төмөр замын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд нэрд гарсан “Пандрол” компаниас манай бүтээн байгуулалтын ажилд зориулан бэлэглэсэн.

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2019 оны 10 дугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд 414.6 км төмөр зам барьж байгуулах үндэсний бүтээн байгуулалтад оролцож буй төмөр замын бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэгч “Улаанбаатар БҮК” ХК, “Ган хийц” ХХК болон ИБУИНВУ-ын “Пандрол компанитай дэлхийн стандартад нийцсэн төмөр замын зам төмрийн пандрол бэхэлгээг нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагаа нь үндэсний төмөр замын бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна..” хэмээн онцоллоо.

“Эрсдэлгүй, бэхэл&март, технологи-Насан туршийн түнш” уриатай, төмөр замын өвөрмөц загварын бэхэлгээг зохион бүтээн үйлдвэрлэдгээрээ алдаршсан “Пандрол” компани жилд 600 сая орчим бэхэлгээ үйлдвэрлэж, дэлхийн 130 орны 400 гаруй төмөр замын компанид нийлүүлдэг аж. Харин манай улсын төмөр замын салбартай хамтарч ажиллаад 15 жил болж байна. Пандрол бэхэлгээг УБТЗ ХНН-ийн гол замын тодорхой хэсэгт суурилуулж, олон жил туршихад өнөөг хүртэл ямар нэг гэмтэл, эвдрэл илрээгүй нь Монголын нөхцөлд тохиромжтойг нотолж байна.

 

“Пандрол бэхэлгээ”-г ашигласнаар нэн түрүүнд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төдийгүй арчилгааны зардлыг багасгадаг.

Урьдчилсан судалгаа, туршилт, ашиглалтын үеийн хяналт, төмөр замын цаашдын хөгжил, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх бололцоонуудын судалгаанд суурилж хэрэглэгчдэд зориулсан цогцолбор үйлчилгээг үзүүлэн ажиллаж иржээ.

Тус бэхэлгээ нь 40 жил ашиглагдах боломжтойгоос гадна бусад үйлдвэрлэгчийн бэхэлгээтэй харьцуулахад бүхэл тойрогт аюулгүй ашиглах боломжтой юм.

 

 

 

 

 

  • 2020-06-09 11:48:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00