ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа

ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа

Image

Дэлхий даяар тархаад буй халдварт Ковид-19 цар тахлын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагууд / ТЗХАБ/-ын хурал зөвлөгөөнүүдийг видео хэлбэрээр хийж байна. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн төмөр замуудын III комиссын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2020 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ тохиролцох, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах төлөөлөгчдийн зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 26-27-ны өдрүүдэд видео хэлбэрээр зохион байгууллаа.

Вьетнам улсын Дананг хотноо зохион байгуулсан зөвлөгөөнөөр 2019 онд төмөр замаар тээвэрлэхээр тохиролцсон экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачааны хэмжээ Монгол Улсын хувьд хэрхэн биелснийг ачааны нэр төрөл, чиглэл тус бүрээр мэдээлж, холбогдох төмөр замуудтай тохиролцохоор болов.

Мөн 2020 онд тээвэрлэх экспор, импортын болон дамжин өнгөрөх ачааны хэмжээг хавсралтад заасны дагуу замуудад явуулж, төмөр замын бхйгууллагуудтай харилцан тохиролцох, хөрш төмөр замуудаас санал болгох импортын болон дамжин өнгөрөх ачааны хэмжээг бүрэн хүлээн авах асуудлыг хамтран шийдвэрлэх, төмөр замын олон улсын харилцаанд тээвэрлэхээр тохиролцсон ачааны тээвэрлэлтийн нөхцөлийг хангах техник, зохион байгуулалтын арга хэмжээг зохион байгуулах талаар протоколд тусгуулах зэрэг саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Ган зам сонин

  • 2020-06-04 10:50:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00
    ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа
    2020-06-04 10:50:00
    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00