Төмөртэй өртөөний хамт олон тээвэрлэлтийн төлөвлөгөөг 111.2 хувиар давуулан биелүүлэв

Төмөртэй өртөөний хамт олон тээвэрлэлтийн төлөвлөгөөг 111.2 хувиар давуулан биелүүлэв

Image

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрших “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Төмөртэй өртөө”-ний хамт олон 2019 онд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган гологдол зөрчилгүй ажиллаж, тээвэрлэлтийн төлөвлөгөөг 111.2 хувиар давуулан биелүүлж амжилттай ажилласан билээ.

Монголын төмөр зам” ТӨХК нь тус өртөөг 2016 оны 04 дүгээр сард хүлээн авсан цагаас тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж эхний онд 850.000, 2017 онд 618.000, 2018 онд 816.000, 2019 онд 1.225.000, тонн ачаа тээвэрлэсэн бол 2020 оны 1 дүгээр улиралд 534.000 тонн ачаа тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Тус өртөөнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит үзлэгийг энэ сарын 07-08-ны өдрүүдэд хийлээ. Гүйцэтгэх захирлын өмнөх үзлэгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлт 100 хувийн биелэлттэй дүгнэгдсэн. Тухайлбал Ачилтын 21-р замын хажуу налууг нурахаас сэргийлэн бэхэлж, замыг дарагдах булагдахаас сэргийлэн засварласан, өртөөний шатахуун түгээгүүрт бороо цаснаас хамгаалах саравч барьж, орлого авах хэсэгт хайрцаг хийж, шатахуун түгээгүүр орчмыг хашаажуулсан. Шар усны үер, борооны усны үйлчлэлийн улмаас төмөр замын далан гэмтэхээс сэргийлэх ус зайлуулах хоолойн бэхэлгээ хийсэн. Газар дээгүүр ил байгаа дулааны шугамыг чулуун хөвөн дулаалгаар хамгаалсан зэрэг олон ажлууд хангалттай дүгнэгдлээ. 

Энэ удаагийн үзлэгээр ажлын хэсэг Төмөртэй өртөөний зам, суман шилжүүлгийн техникийн байдал, Хандгайт-Төмөртэй хоорондын замын техникийн байдал, Замын хэсгийн багажны агуулах, Техникийн бичиг баримт, төмөр замын гарам, Төмөртэй-Хандгайт-Төмөртэй хэсэгт галт тэрэг дагалдаж илчит тэрэгний техникийн байдал, зүтгүүрийн бригадын дүрэмч ажиллагаа, Депогийн үйл ажиллагаа, зааварлагч машинчийн ажил байдал зэрэгт мэргэжлийн бүх талын хяналт шалгалтыг хийж, үүрэг зааварчилгааг өгч ажиллалаа.

  • 2020-04-13 09:56:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00
    Хулан цахилсан нутагт НЭГ ӨДӨР, НЭГ ШӨНӨ
    2020-04-15 17:28:00
    Төмөртэй өртөөний хамт олон тээвэрлэлтийн төлөвлөгөөг 111.2 хувиар давуулан биелүүлэв
    2020-04-13 09:56:00
    Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
    2020-04-01 10:01:00
    Тендерийн урилга
    2020-03-31 10:35:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэв
    2020-03-06 14:11:00
    Өөрийн эзэмшлийн ачааны 40 ширхэг хагас вагоныг түрээслэнэ
    2020-03-06 14:00:00