Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэв

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэв

Image

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж, УБТЗ ХНН-ийн Зүүнбаян өртөө дэх үе угсрах баазын үйл ажиллагаа, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Мөн Зүүнбаян өртөө дэх Монголын төмөр зам ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсэг хуралдав.

Үндэсний том бүтээн байгуулалт Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын барилгын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байгаа ба өнгөрсөн өвөл ухмалын ажил буюу ус шаардагдахгүй ажлуудаа хийж, одоогоор далангийн ажил үргэлжилж байна. Мөн Зүүнбаян талаас 4.5 километрт рейльс төмөр, 75 километрт цахилгаан дамжуулах шугамыг татаж суурилуулаад байна.

Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Бригадын генерал П.Доржсүрэнгийн мэдээлснээр тус ангийн хариуцаж буй хэсгийн доод бүтцийн барилга угсралтын ажлыг ирэх 06 дугаар сарын 30-нд дуусгаж дараагийн төсөлдөө оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу 1 өртөө 6 зөрлөг байгуулагдах бөгөөд зөрлөгүүдийн энэ жилийн барилгын ажил эхэлж, Зөрлөг-6 дахь удирдлагын барилга болон ажилчдын орон сууцны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.  

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажлын хэсгийн хуралдаанаар Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай болон цаашид үргэлжлэн хэрэгжих Сайншанд-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замтай Зүүнбаян өртөөг холбохтой уялдуулж өргөтгөхөд шаардагдах газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх, төслийн барилгын ажилд гадаадаас нийлүүлэх материалыг цаг хугацаанд нь нийлүүлэх зэрэг ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.  

  • 2020-03-06 14:11:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00
    Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
    2020-09-24 10:45:00
    Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна
    2020-09-21 14:24:00
    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00