
Зүүнбаян-Тавантолглй чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулан “УБТЗ” ХНН-ийн ЗЗМС өнгөрсөн онд Зүүнбаянд шинээр байгуулсан Үе угсрах бааз ирэх сарын 03-наас үе угсралтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Зүүнбаян дахь Үе угсрах баазад төмөр бетон дэр 13,5 км, зам төмөр 10.1 км, бэхэлгээний материал 3.7 км үе угсрах нөөцийг төвлөрүүлээд байгаа аж. Бэхэлгээний материалыг нэмж нийлүүлэх бололцоотой гэж ЗЗМС-ээс мэдээлж байна.
Эх сурвалж: Ган зам сонин