Мэндчилгээ

Мэндчилгээ

Image

Монгол Улсын Зам, тээврийн салбарт хүч хөдөлмөр, мэдлэг оюунаа дайчлан зүтгэж буй хүсэл эрмэлзэл, мэргэжил нэгт Эрхэм хүндэт төмөр замчид та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе!

Улиран одож буй 2019 онд  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олонд онцлох олон чухал үйл явдал тохиолоо.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн414.6 км төмөр замын төслийн талаар  авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол гарч бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлж,тус чиглэлийн доод бүтцийн газар шорооны ажлыг 2000  гаруй хүн, 1000 гаруй техник бүхий дотоодын 46 туслан гүйцэтгэгч компаниуд болон Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоотойгоор амжилттай гүйцэтгэж эхний 4.9 км төмөр замын дээд бүтцийг барьж байгууллаа.

Монгол хүн хийж чадна, бүтээж чадна гэдгийг нотолж Үндэсний их бүтээн байгуулалт өрнөж байна.

Манай компани өнгөрөгч онд өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнээрээ 1.200.000 мянган тонн төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж Монгол Улсын ачаа тээх үйлсэд зохих хувь нэмрээ оруулан ажиллалаа.

2019онд бид олон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, хэрэгжүүлэх эхлэлийг тавьж чадлаа. Та бүхэн хийсэн бүтээснээ дүгнэн цэгнэж, айлчлан ирж буй 2020 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Р.БАТСҮХ

  • 2019-12-31 09:42:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тендерийн урилга
    2020-02-21 14:05:00
    Оросын төмөр замын эхний түүх
    2020-02-06 15:26:00
    Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
    2020-01-28 13:44:00
    “Улаанбаатар БҮК” ХК төмөр замын бетон дэр үйлдвэрлэж байна
    2020-01-28 10:33:00
    Зүүнбаянгийн үе угсрах баазын ажил ирэх сард эхэлнэ
    2020-01-28 10:16:00
    Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга хариуцлага-хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлаж байна
    2020-01-07 13:39:00
    Мэндчилгээ
    2019-12-31 09:42:00
    Дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    2019-12-23 17:01:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна
    2019-12-17 09:04:00
    “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэхийг уриалж байна
    2019-12-06 11:12:00
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2019-11-20 09:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 1.9 км төмөр замыг өнөөдөр угсарлаа
    2019-11-19 09:34:00