Дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Image

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүх энэ сарын 18-ны өдөр БНХАУ-ын “Бээжин Хуа Дин Хен жи зам тээврийн тоног төхөөрөмжийн” ХХК-ийн ийн Ерөнхий захирал Ван Жян Хүй, “Жин ши төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний” ХХК-ийн Ерөнхий захирал Кун Жун Ган нартай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын “Бээжин Хуа Дин Хен жи зам тээврийн тоног төхөөрөмжийн” ХХК, “Жин ши төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний ХХК-иуд нь:

  • “Монголын төмөр зам” ТӨХК-д зүтгүүр, ачааны вагоны болон сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэж худалдах, түрээслэх, техникийн зөвлөгөө, засвар арчилгааны үйлчилгээ үзүүлэх,
  • CKD4B8 DF7G серийн зүтгүүрийн сэлбэг хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр түргэн шуурхай нийлүүлэх,
  • МТЗ-ын хүсэлтийн дагуу техникийн мэргэжилтнүүд зүтгүүрийн гэмтлийг оношлох, засварлах, ажилд оролцох, техникийн заавар зөвлөгөө, шаардлагатай багаж хэрэгслээр хангах
  • CKD4B8 DF7G серийн зүтгүүрийн дунд, их засварын чиглэлээр хамтран ажиллах
  • “МТЗ”-ын Ачааны вагоны үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийн талаар судлах зэрэг олон чухал ажлыг тусгажээ.

 “Бээжин Хуа Дин Хен жи зам тээврийн тоног төхөөрөмжийн” ХХК, “Жин ши төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний” ХХК-иуд нь ачааны вагон болон хөдлөх бүрэлдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. 1979 оноос эхлэн ачааны вагон угсарч эхэлсэн  БНХАУлсад төдийгүй дэлхий дахинаа тэргүүлэгч компаниуд юм.

  • 2019-12-23 17:01:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00
    ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа
    2020-06-04 10:50:00
    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00