Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна

Image

Улаанбаатар хотноо 2019 оны 12 дугаар сарын 13-18-нд зохион байгуулагдаж буй Элчин сайд нарын ээлжит зөвлөгөөнд оролцож байгаа ДТГ-ын тэргүүн нар 12 дугаар сарын 13-15-нд Дорноговь аймагт ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

 

Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р. Батсүх, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д. Ганзориг нар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар ДТГ-ын тэргүүн нарт мэдээлэл өгсөн бөгөөд төмөр зам барих ажилд гадаадын улс орнуудын шинэ техник, технологийг ашиглах явдал нь чухал болохыг онцлон тэмдэглээд, суугаа орныхоо тэргүүний туршлага, шинэ технологийн талаар судлаж, танилцуулахыг ДТГ-ын тэргүүн нараас хүсэв.

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК, Ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН туслан гүйцэтгэгчээр дотоодын 15 аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна.

Дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар Монгол Улсын төмөр замын сүлжээ 414.6 километрээр нэмэгдэн, нүүрс тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар өсөж, ашигт малтмалууд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх бөгөөд одоогоор ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна.

 

Гадаад харилцааны яам

  • 2019-12-17 09:04:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
    2021-06-05 10:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО
    2021-05-27 09:45:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2021-05-10 10:00:00
    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00
    ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Л.ХАЛТАР ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА
    2021-03-22 17:07:00
    Д.НЯМЛХАГВА: ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ТУРШИЛТЫН ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛНА
    2021-03-18 09:27:00
    МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ МСҮТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ
    2021-03-16 11:30:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-03-15 11:01:00
    ТЕНДЕРИЙН УРИЛГА
    2021-03-01 08:43:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-02-26 10:23:00
    Р.БАТСҮХ: " УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМ БОЛ ЗООСНЫ ХОЁР ТАЛ"
    2021-02-25 16:55:00