
Энэ өдөр Монгол Улсын Засгийн газраас иргэдэд төрийн зарим нэг үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг сурталчилан танилцуулах зорилгоор Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжил зүйн газрын танилцуулга өдөрлөгөөр эхэлж буй тус үйл ажиллагаа энэ сарын 16-27-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.