Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм

Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм

Image

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Дорноговь аймагт ажиллаж, Үндэсний их бүтээн байгуулалт болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажлын явц, гүйцэтгэлийг шалгаж, зарим үүрэг даалгаврыг өглөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц эрчимтэй үргэлжилж байна. Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж байгуулж буй анхны томоохон бүтээн байгуулалт юм” хэмээн онцлоод энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүнд талархал илэрхийлэн, гэрээнд заасан хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч, хичээнгүйлэн ажиллахыг хүслээ.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгээр ЗХЖШ, туслан гүйцэтгэгчээр дотоодын найман компани консерциум болон ажиллаж байгаа ба суурь бүтцийн ажилд одоогоор 273 техник, тоног төхөөрөмж, 493 хүн хүч ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Эх орныхоо бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг татан оролцуулж байгаа нь их үр дүнтэй байна. Тэдний давуу тал нь хариуцлагатай, зохион байгуулалт сайтай байдаг. Тухайлбал, эхний хэсгийн газар шорооны ажлыг 127 хувьтай хийж гүйцэтгэснээс нь тодхон харж болно” хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр, техник, хүн хүчээ нэмэгдүүлж хугацаа хожих, үндэсний аж ахуйн нэгжүүдээ нээлттэйгээр сонгон оролцуулж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ерөнхий захиалагчаар МТЗ ТӨХК, гүйцэтгэгчээр ЗХЖШ, дээд бүтцийн гүйцэтгэгчээр УБТЗ ХНН ажиллаж байна. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор зам дагасан суурьшлын бүс шинээр бий болж, хэдэн мянган хүн ажлын байраар хангагдан, төмөр замын дэд бүтэц хөгжихийн зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасах юм. Мөн Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд том нөлөө үзүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсгөн, тээвэрлэлтийн зардлыг бууруулж, цаашлаад ОХУ, БНХАУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрэх эдийн засгийн болон стратегийн чухал ач холбогдолтой.

Дээрх чиглэлийн төмөр замын 30 километрийн радиуст Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Хармагтай зэрэг уул уурхайн томоохон орд газрууд оршдог бөгөөд төмөр зам ашиглалтад орсноор эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэд орж, үнэ цэнэ нь нэмэгдэн, цаашлаад боловсруулах үйлдвэр байгуулах боломж бүрдэх давуу талтай юм.

  • 2019-08-13 09:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00
    ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа
    2020-06-04 10:50:00
    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00