Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төсөл

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төсөл

Шинэ төмөр зам төсөлтэй холбоотой тогтоол шийдвэр:

Монгол Улсын Их Хурал 2010 онд 32 дугаар тогтоол гаргаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогод Монгол улсад шинээр баригдах төмөр замыг 3 үе шаттайгаар нийт 6600 гаруй км төмөр замыг барихаар заасан бөгөөдүүний эхний үе шатанд баригдах 1100 орчим км төмөр замын хэсэгт Тавантолгойгоос Зүүнбаянчиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан байдаг.

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол гарсан.

Төслийг хэрэгжүүлэгч:

“Монголын төмөр зам” ТӨХК-Захиалагч

Монгол Улсын  Зэвсэгт Хүчний Жанжин Штаб - төмөр замын доод бүтцийн ажлын гүйцэтгэгч

“УБТЗ” ХНН- төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгч

Санхүүжилт:

Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг дотоодоос шийдэх бөгөөд эхний ээлжийн санхүүжилтийг “Монголын төмөр зам” ТӨХК  хүүгүй 20 жилийн хугацаатай 750 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт цаас гаргаж, уг үнэт цаасыг нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК худалдан авах замаар санхүүжүүлж байгаа болно.

Төслийн мэдээлэл

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд  баригдах бөгөөд төмөр замын урт нь 414.6 км үргэлжлэх бөгөөд 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац нь 25 тн, царигийн хэмжээ 1520 мм-ээр баригдана.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газрууд нийт 37 байна. Үүнд Тавантолгойн нүүрсний орд, Цагаан суврагын зэсийн орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, Оюут улаан, Өндөр жавхлан, Зөөвч овоо, Хашаатын говь зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6 орчим тэрбум тоннын нөөц бүхий баялаг байна.

Энэхүү төмөр замаар жилдээ 15.0 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолоод байна.

Төслийн явц

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шав тавих ёслалын ажиллагаа 2019 оны 5-р сарын 24-ны өдөр болсон бөгөөд 240 км-с 290 км-ын хооронд 50 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК нь 149 км урт төмөр замын ажлын зургийг боловсруулж бэлэн болгосон.

2019 онд хийж гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу  240-290 км хооронд, 5 гүүр, 43 дугуй хоолой, 15 дөрвөлжин хоолойн зураг төслийг боловсруулсан бөгөөд мөн Зүүнбаян талаас 18 км хүртэл 1 гүүр, 6 хоолойн зураг төслийг хийж гүйцэтгээд байна.

Өртөө, зөрлөгийн барилгын урьдчилсан зураг төслийг боловсруулж, хянаж баталгаажуулсаны үндсэн дээр ажлын зургийг боловсруулж эхлээд байна.

Төмөр замын бетон дэр үйлдвэрлэж, нийлүүлэх үндэсний 2 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

Мөн эрчим хүч хангамжийн зураг төслийн ажил гэрээний дагуу хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 75 км шугамын зураг төсөл бэлэн болсон байна.

Төлөвлөгөөний дагуу энэ хэсэгт геологи, геодези, усны хайгуул, БОНБҮ, археологи, палентеологи зэрэг судалгааны ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

  • Усны хайгуулын үр дүнгээр 6 цэгт өрөмдлөг хийж худаг гаргасан.
  • Нийт трассын дагуу түгээмэл тархацтай ашигт малмалын хайгуулын ажлыг гүйцэтгэж балласт болон далангийн дүүргэлтийн материалын нөөцийг тогтоосон.
  • Инженер геодезийн ажлын үр дүнгээр 240 км-с 290 км-ын хооронд 20 м тутамд геодезийн байнгын цэгүүдийг хатгаж улаан шугам татсан.
  • Мөн төмөр замын трассын 00 км-с 290 км-ын хооронд 2011 хийгдсэн геодезийн байнгын цэгүүдийг шалгаж баталгаажуулсан.
  • Трассын 290 км-с 414 дэх км-ын хооронд геодезийн судалгааг нэмж хийсэн бөгөөд үүний дагуу төмөр замын зураг төслийг боловсруулж байна.

Өнөөдрийн байдлаар уг 50 км төмөр замын хэсэгт ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, туслан гүйцэтгэгчээр 8 компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Эдгээр  компаниуд 2019 оны 8-р сарын 6-ны байдлаар дараахи ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:  

Ажлын төрөл

 /240-с 290 км-т/

 Нийт ажлын тоо хэмжээ

 Хэмжих нэгж

 Нийт ажил 

 Гүйцэтгэл

 

Хувь
 

1

Замын чиг сэргээх

                  50.8

км

50.8

100%

2

Технологийн зам

                  50.8

км

30.48

60%

3

Карьер хүртэлх түр зам

 

км

8.5

 

4

Талбайн цэвэрлэгээ хийх

           94,768.0

м3

19639.12

21%

5

Сэтэрхий /ухмал/

           59,327.0

м3

30636.0

52%

6

Овоолгын ердийн дүүргэлт/далан/

      2,701,958.0

м3

109778.48

4%

 

 /401-с 415 км-т/

 

 

 

 

1

Замын чиг сэргээх

15,164.0

км

1.0

6.6%

2

Технологийн зам

 

км

0.3

 

3

Карьер хүртэлх зам

15,164.0

км

5.1

33.63%

4

Талбайн цэвэрлэгээ

20,713.6

м3

10,474.5

50.57%

5

Сэтэрхий /ухмал/

85,109.0

м3

44,289.0

52.4%

6

Овоолгын ердийн дүүргэлт /далан/

272,082.0

м3

18,330.6

6.74%

 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажилд нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ашиглаж байна.

Мөн геологи, геодезийн хяналтын чиг үүргийг 4 компани гүйцэтгэж байна.

Эдийн засгийн үр ашиг:

  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсоноор Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд гол нөлөө үзүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсгөн тээвэрлэлтийн зардлыг бууруулж, цаашлаад  БНХАУ, ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрэх эдийн засгийн болон стратегийн чухал ач холбогдолтой.
  • МУ-ын ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг ашиглах, аж үйлдвэрийн парк байгуулах орон нутагт ажлын байрны тоог нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн бодит үр өгөөжийг өгөх юм.
  • Тавантолгойн коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ өнөөгийн түвшнээс  2 дахин нэмэгдэх боломж бүрдэх бөгөөд БНХАУ руу экспортлох эерэг хамааралт бүтээгдэхүүн болох  төмрийн хүдрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болно.
  • Төмөр замын дэд бүтэц хөгжихийн зэрэгцээгээр бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна.
  • Говийн бүсэд төмөр зам дагасан суурьшилын томоохон төвүүд шинээр үүсэж, үүнийг дагасанхөнгөн болон хүнд үйлдвэр хөгжих боломж бүрдэнэ.
  • Төмөр зам  ашиглалтад орсноор 1000 орчим шууд ажлын байр шинээр бий болно.
  • Төмөр зам баригдсанаар зөвхөн уул уурхайн салбараас гадна бусад салбарын хөгжил, тэдгээрийн логистикт чухал нөлөө үзүүлнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна
2019-09-30 09:38:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо
2019-09-26 16:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахыг урьж байна
2019-09-26 13:48:00
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
2019-09-24 10:25:00
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
2019-09-22 15:38:00
Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00