Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав

Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав

Image

УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн амралтын өдрүүдэд авто болон төмөр замын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж, тодорхой үүрэг чиглэлийг өгөв.

 

 

Тэрбээр 7 дугаар сарын 13-15-нд Улаанбаатар-Дархан, 7 дугаар сарын 20-21-нд Улаанбаатар-Налайхын авто замууд, 7 дугаар сарын 26-28-нд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талбар дээр ажиллалаа.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын ажил нь Монгол Улсын үндэсний том бүтээн байгуулалт юм. Энэ оны 5 дугаар сарын 24-нд шав тавьсан уг төмөр замын төслийн суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр зэвсэгт хүчний 7781 дүгээр анги, туслан гүйцэтгэгчээр төв, орон нутгийн нийт 8 дотоодын аж ахуйн нэгжийн консерциум ажиллаж байна. Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний жанжин штаб техник хэрэгсэл шинээр нэмж худалдан авсан, гидро геологи, хөрсний судалгааны ажлууд дууссан, худаг ус гаргах, карьер олборлох, зураг төсөл хүлээлгэн өгөх, улаан шугам тавих, түр зам гаргах, ул дэвсэх зэргээр төслийн ажил хэвийн үргэлжилж байгааг онцлов.

Б.Энх-Амгалан сайд төмөр замын доод болон дээд бүтцийн ажлыг гүйцэтгэхдээ хийдэл гаргахгүй байх, ажлын уялдаа холбоог сайтар хангах, дулааны улирлыг ашиглан ажлаа хурдтай урагшлуулах, төмөр замын дэр бетон, гүүр хоолойн ажлуудыг дотоодын худалдан авалтаар үндэсний аж ахуйн нэгжүүдэд захиалга өгч цаг алдалгүй хийлгэх, зарим хэсгийг газар дээр нь цутгах, төмөр замын рейлс төмрийг яаралтай судалсаны үндсэн дээр захиалга өгч, татан авалт хийж байх хэрэгтэйг онцоллоо. Мөн ажлын график төлөвлөгөөгөө өдөр, сар, цаг минутаар хэмжиж, бүтээмжээ нэмэгдүүлэх, шуурхай шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг ажлын үндсэн болоод дэд хэсгийн ахлагч нарт цаг алдалгүй мэдээлэн хуралдуулж арга хэмжээ авахуулж байх, хөрөнгө мөнгөө хэмнэлттэй, зөв захиран зарцуулах, явцын аудитыг байнга хийлгэж, алдаа дутагдалгүй, сэтгэл гарган ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

Түүнчлэн сайдын зүгээс авто болон төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцан хийж буй төслийн бүх нэгжүүдэд бороо хуртай өдрүүдэд карьерын олборлолтоо нэмэгдүүлж овоолго үүсгэх, татан авалт хийх, гүүр хоолойн бэхэлгээ, цутгалт зэрэг ажлуудаа зогсоохгүй, ахиулж байх боломжтойг анхаарууллаа. Мөн тэрбээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол гаргаж, иргэд олон түмэнд мэдээлж байхыг яамны холбогдох газар хэлтэст, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллахыг Тээврийн цагдаагийн газарт үүрэг болгов.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
2019-07-24 09:21:00
Мэндчилгээ
2019-07-09 11:16:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна
2019-07-02 10:14:00
Дэлхийн хамгийн богино төмөр зам
2019-06-26 10:14:00
БНХАУ, БНСУ-ын төмөр замын хамтын ажиллагааны ээлжит хурал зохион байгуулагдлаа
2019-06-24 08:52:00
“Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт” зохион байгууллаа
2019-06-14 11:33:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо
2019-06-12 15:02:00
Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авна
2019-06-10 09:26:00
Тяньжин дахь "Тээвэр логистикийн төв" төслийн ач холбогдлыг "Транзит-Монгол 2019" форумын үеэр танилцууллаа
2019-06-06 13:17:00