Мэндчилгээ

Мэндчилгээ

Image

              Монгол Улсын төмөр замын салбарын түүхийг бүтээлцсэн Эрхэм хүндэт ахмадууд, сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй төмөр замчид, тус чиглэлээр суралцаж буй оюутан залуус Та бүхэндээ Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 81 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр хөршийн төмөр замыг ашиглан гуравдагч орны зах зээлд хүргэж эдийн засгийн өргөн боломжийг бий болгох, дотоодын нэгдсэн төмөр замын сүлжээ байгуулах  ач холбогдлын дор 2010 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан билээ.

Энэхүү бүтээн байгуулалтын бааз суурь болж 2008 онд төрийн бодлогоор “Монголын төмөр зам” хэмээх айлын галыг асааж, өрхийг татсанаар даруй 11жилийн хугацааг үдэж, эдүгээ Улаанбаатар хот дахь төв, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь Төмөртэй өртөө, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистикийн төв”-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Энэ оны 04 сарын 10-ны өдөр Засгийн газрын 135 дугаар тогтоол батлагдаж “Шинэ төмөр зам” төслийн эхний үе шатад барьж байгуулах “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгч төслийн ажлыг эхлүүлснээр тус чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, “УБТЗ” ХНН “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран хэрэгжүүлэх эрхэм үүргийг хүлээн та бид Түүхэн бүтээн байгуулалтын нэгэн гэрч болж, авьяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлах эрхэм зорилго дор нэгдэж буйг онцлон дурдахад таатай байна.

“Монголын төмөр зам” ТӨХК энэ оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Хятад Монголын Олон Улсын Логистик Бүс” хамтарсан компанийг байгуулах гэрээнд “Тяньжин порт” группийн Ерөнхийлөгч Лян Юун Цен-тэй гарын үсэг зурлаа. Монгол Улсыг далайд гарах үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тяньжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг анх 2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар тухайн үеийн ЗТБХБЯ хооронд байгуулсан. Хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан 10 жилийн туршид гацаанд байсан тус төслийг урагшлуулж, барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэндээ манай хамт олон туйлын баяртай буйг онцлох нь зүйтэй болов уу.

Олон олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх их хариуцлага, үүрэг бидэнд ногдохын хэрээр Монгол хүн хийж чадна, бүтээж чадна гэдгийг нотлохоор гар нэгдэн зүтгэж буй төмөр замчдын халуун сэтгэлд талархал илэрхийлье. Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр жигүүрлэн сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжил дэвшилтэд нэмэрлэхээр зүтгэж яваа залуус, төмөр замчид та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр их амжилтыг хүсэн ерөөж, олон олон галт тэрэг аялуулж, олз омогтой байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

 

                  Хүндэтгэн мэндчилсэн,

 

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЦЭНГЭЛ

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

D180-16 загварын өндөр хүчин чадалтай дизель хөдөлгүүр зохион бүтээжээ
2019-10-21 15:52:00
2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв
2019-10-16 09:33:00
Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна
2019-09-30 09:38:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо
2019-09-26 16:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахыг урьж байна
2019-09-26 13:48:00
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
2019-09-24 10:25:00
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
2019-09-22 15:38:00
Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00