Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна

Image

Дорноговь /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 124,6 км төмөр замын геодезийн хайгуул, судалгаа хэмжилтийн ажлыг Зүүнбаян багт явуулж байна.

Хайгуул судалгаа, хэмжилтийн ажлыг “Геосет” ХХК, “Тэгшхэм” групп, “Геокад” ХХК зэрэг компани тус тус гүйцэтгэж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Будар хэмээх газар болсон.

Монголын өмнөд говь дахь Тавантолгойн ордоос зүүн тийш Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбогдох эл бүтээн байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ” тус тус гүйцэтгэхээр гэрээлжээ.

Төмөр замын бүтээн байгуулалтад 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллах бол 3700 орчим хүн ажилтай орлоготой болох тооцоог албаныхан хийжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Улсын архивын үзлэгт “Онц” дүгнэгдлээ
2019-11-06 15:30:00
Оросын төмөр замууд 2025 дижитал стратегийг эхлүүллээ
2019-11-04 14:02:00
Тяньжин хотоос Бээжин хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудал хүртэл шууд холбогдох төмөр зам барина
2019-11-01 11:00:00
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
2019-10-29 15:46:00
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Непал Улсад шинэ төмөр зам барихад туслалцаа үзүүлэхээ амлалаа
2019-10-28 09:49:00
“Пандрол” бэхэлгээ 100 км төмөр замд хоёр сая доллар хэмнэнэ
2019-10-25 10:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2019-10-24 13:45:00
D180-16 загварын өндөр хүчин чадалтай дизель хөдөлгүүр зохион бүтээжээ
2019-10-21 15:52:00
2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв
2019-10-16 09:33:00
Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00