
Бээжин хотноо хоёр орны төмөр замын хамтын ажиллагааны 13 дахь удаагийн хурал зохион байгуулагдлаа. Хурлыг БНХАУ-ын Төмөр замын удирдах газрын дэд дарга Люү Ке Чянь, БНСУ-ын Зам тээврийн яамны Төмөр замын удирдах газрын дарга Seonggyoo Hwang нар удирдан явуулжээ. Тус хурлыг хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тогтмол зохион байгуулахаар тохиролцсон байдаг. Хурлын үеэр, төмөр замын хөгжлийн стратеги, төсөөлөл, бүтээн байгуулалт болон санхүүжилт, цаашлаад хоёр улсын төмөр замын бодлого зохицуулалтын талаар хэлэлцэн санал солилцсон байна. Хуралд холбогдох төмөр замын байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд Бээжин хотын төмөр замын буудал, Ү-Хан чиглэлийн өндөр хурдын галт тэргээр мөн зочилжээ.
Эх сурвалж: http://www.railcn.net/hyzx/3536.jhtml