Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо

Image

Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн “Будар” хэмээх газарт 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генарал А.Ганбат, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, Монголын төмөр зам ТӨХК болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагууд оролцов.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчаар Монголын төмөр зам ТӨХК, гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр зам ХНН хамтран ажиллана. Дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар Монгол Улсын төмөр замын сүлжээ 414,6 километрээр нэмэгдэн, нүүрс тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар өсч, ашигт малтмалууд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм.

Түүнчлэн тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэн, хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжиж, үүнийг дагасан томоохон суурьшлын төвүүд бий болох зэрэг эдийн засаг, стратегийн ихээхэн ач холбогдолтой.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн гол төмөр замтай холбогдох ба үүгээр дамжин Ханги-Мандал, Замын-Үүд рүү гарах боломж нээгдэх юм. Түүнчлэн зүүн коридор буюу Хөөт-Бичигт, Нөмрөг, Чойбалсан, Эрээнцэв, ОХУ-ын Борьз рүү зах зээлээ тэлэх боломж бүрдэж, мөн хойд чиглэлд Дархан Сэлэнгийг дамжаад Алтанбулагаар ОХУ болон Европын зах зээл руу гарах үүд хаалга нээгдэнэ.

 

 

 

Энэхүү төмөр замыг ашиглалтад хүлээн авснаас хойш 10-12 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, жилд хамгийн багадаа 15 сая тонн ачаа тээвэрлэх ба энэ нь өнөөдөр төмөр замаар тээвэрлэж буй нийт ачааны 60 орчим хувьтай тэнцэж, ойролцоогоор 700-800 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой. Мөн Монголын нутаг дэвсгэр дээгүүр явж буй тээвэрлэлтийн зайнаас жилдээ 180-200 сая ам.долларын цэвэр орлого олох үр өгөөжтэй бүтээн байгуулалт болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна
2019-09-30 09:38:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо
2019-09-26 16:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахыг урьж байна
2019-09-26 13:48:00
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
2019-09-24 10:25:00
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
2019-09-22 15:38:00
Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00