“Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа

Image

Өнгөрсөн сарын 25-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар дээд хэмжээний чуулган болж өндөрлөв. Энэ үеэр, “Бүс ба зам” хамтын ажиллагааны Удирдах ажлын албанаас олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны коридор, төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлснийг онцолж байна. Үүнд:

“Шинэ Евроазийн эх газрын гүүр” эдийн засгийн коридор

“БНХАУ – Зүүн төв Европын улс орнуудын хамтын ажиллагааны Будапешт хөтөлбөр” болон “БНХАУ – Зүүн төв Европын улс орнуудын хамтын ажиллагааны Софиа хөтөлбөр” -ийн дагуу Хятад, Европыг холбосон харилцаа холбооны платформ, Европын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд эрчимтэй хэрэгжиж байна. Эдгээрээс Унгар – Будапешт – Серб – Белградыг холбосон 350 км төмөр замын ажлыг эхлүүлсэн байна.

Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридор

Хятад, Монгол, ОХУ нь төмөр зам, авто зам, хилийн боомтод тулгуурласан хил дамнасан дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр идэвхитэй хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Хятадын Тунжянаас ОХУ-ын Нижнеленинское хотыг холбосон төмөр замын Хятадын нутагт хамаарах хэсэг 2018 оны 10-р сард хийгдэж дууссан бол Москва – Казань чиглэлийн өндөр хурдны төмөр замын анхны судалгааны ажлыг эхлүүлээд байна. Мөн Благовещенск – Хэйхэ чиглэлийн авто замын гүүрийн бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж байна.

Хятад – Индохятадын эдийн засгийн коридор

5 жилийн өмнөөс эхэлсэн уг коридор нь дэд бүтцийн түншлэлийн харилцаа, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн бүтээн байгуулалт зэрэг олон чиглэлээр ахицтай хэрэгжиж байна. Күнмин – Бангкок чиглэлийн авто зам бүрэн ашиглалтад орж, Хятад - Лаос, Хятад - Тайланд чиглэлийн төмөр замын төслүүд дэс дараалан хэрэгжсээр байна.

Бангладеш – Хятад – Энэтхэг – Мяньмарын эдийн засгийн коридор

Хятад, Мяньмар хоёр улс хамтран “Хятад, Мяньмарын эдийн засгийн коридорын нэгдсэн зөвлөл”-ийг байгуулж, улмаар Харилцан ойлголцоын санамж бичиг байгуулсан байна. Мусе – Мандалай чиглэлийн төмөр замын Техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан Каюкпү эдийн засгийн онцгой бүсийн боомтын төслийг хөгжүүлэх Ерөнхий хэлэлцээрийг тус тус байгуулжээ.

Дэд бүтцийн түншлэлийн харилцаа

Хятад – Лаос, Хятад – Тайланд, Унгар – Серби чиглэлийн төмөр зам, Жакарта – Бандунг чиглэлийн өндөр хурдны төмөр замын төслүүдийн хүрээнд бүс хоорондын болон тив хоорондын төмөр замын сүлжээний бүтээн байгуулалт ихээхэн амжилттай хэрэгжиж байна. Транс-Азийн төмөр замын зүүн чиглэл, Пакистаны 1 дүгээр гол төмөр замын дахин сайжруулалт, Хятад – Нипалын хил дамнасан төмөр замын урьдчилсан ТЭЗҮ боловсруулагдаж дуусчээ.

Мөн “Хятад – Европын галт тэрэгний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хэлэлцээр”-т БНХАУ, Белорусь, Казакстан, Монгол Улс, Польш, ОХУ зэрэг 7 орон гарын үсэг зурсан байдаг бөгөөд Хятад – Европын галт тэрэгний аялал нь олон орны хамтын ажиллагааны нэгэн механизм болж байна. 2018 оны сүүлийн байдлаар, уг галт тэрэгний цуваа Евро-азийг дамжин 16 орны 108 хотуудаар аялсан байх ба нийтдээ 130 мянган удаагийн 1,1 сая чингэлэг тээврийг хийж гүйцэтгэсэн байна. Мөн олон улсын боомтуудын хамтын ажиллагааны үр дүнд гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчилж,  хугацааг 50%-иар бууруулсан байна.

http://world.huanqiu.com/article/2019-04/14793570.html?agt=15422

Нийтлэгдсэн огноо: 2019-05-06 09:19:00
Хоёр жилийн дотор Катманду – Хятад, Энэтхэгийг холбосон төмөр замын ажлыг хийж дуусгана
2019-05-21 09:19:00

"Bentley BIM" ухаалаг өндөр хурдны төмөр замыг танилцуулж байна
2019-05-17 09:12:00

Манан сордог галт тэрэг зохион бүтээжээ
2019-05-14 14:49:00

CRC компани 2018 онд өмнөх оноос 12.4 хувиар илүү ашигтай ажиллажээ
2019-05-10 10:48:00

Өндөр хурдны төмөр замын талаар хэлэлцэв
2019-05-08 11:33:00

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа
2019-05-06 09:19:00
Яг одоо уншиж байна

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа
2019-04-29 16:25:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2019-04-23 09:44:00

“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа
2019-04-12 14:44:00

ОХУ давхар ачилгат цахилгаан галт тэрэг төлөвлөжээ
2019-04-08 10:06:00

Хятад Улс төмөр замын ачаа тээврийн татвараа буурууллаа
2019-04-08 09:57:00

БНХАУ дотооддоо зохион бүтээсэн хүнд даацын төмөр замын краныг экспортод гаргав
2019-04-05 16:36:00

БНХАУ Жоушан арлыг төмөр замаар холбохоор төлөвлөж байна
2019-04-04 09:53:00

ОХУ-ын хурдны төмөр замын ажлыг Медведев баталлаа
2019-04-01 09:19:00

Казакстаны төмөр замын компани ачаа тээвэрлэлтээ 10 хувиар өсгөжээ
2019-03-29 11:27:00

“МТЗ” ТӨХК-ийн шилжин явах цомын эзэн шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2019-03-25 16:26:00

"МТЗ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019-03-19 16:08:00

Төмөр замын түүхээс
2019-03-12 11:06:00

Хятадад 2020 оноос жолоочгүй галт тэрэг үйлчилгээнд гарна
2019-03-05 09:12:00

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллав
2019-03-04 11:35:00