Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Image

“Монголын төмөр зам” ТӨХК  нь “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шилжүүлэн ачих цогцолборт нурмаг ачаа хүлээн авах, автотээврээр улс хооронд тээвэрлэх ажлыг зохицуулах төр хувийн хэвшлийн түншлэл зөвлөлдөх уулзалтыг  энэ сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу зохион байгуулсан тус зөвлөлдөх уулзалтад “ЗТХЯ”, Автотээврийн үндэсний төв, “УБТЗ” ХНН, Гаалийн ерөнхий газар, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Автотээврийн төрийн бус байгууллага, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зэрэг нийт 20 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 50 орчим төлөөлөгчид оролцсон.

Тус зөвлөгөөнөөр Зам, тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах бодлого болон Автотээвэр, төмөр замын тээвэр төлөвлөлт, зохион байгуулалтын чиг үүргийн талаар тус салбарын төлөөлөгчид дэлгэрэнгүй мэдээллээ. Мөн “МТЗ” ТӨХК-ийн  “Шилжүүлэн ачих цогцолбор”-той зочид төлөөлөгчид газар дээр нь очиж танилцан дэлгэрэнгүй мэдээлэл авсан.

 

Шилжүүлэн ачих цогцолборт нурмаг ачаа хүлээн авах, автотээврээр улс хооронд тээвэрлэх ажиллагаанд төрийн бус байгууллага, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсох тус зөвлөгөөний хэлэлцүүлэг өндөр ач холбогдолтой өрнөж, зөвлөгөөний үеэр зочид төлөөлөгчдийн хэлсэн санал хүсэлтэд тулгуурлан зөвлөмжийг батлан гаргасан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
2019-07-24 09:21:00
Мэндчилгээ
2019-07-09 11:16:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна
2019-07-02 10:14:00
Дэлхийн хамгийн богино төмөр зам
2019-06-26 10:14:00
БНХАУ, БНСУ-ын төмөр замын хамтын ажиллагааны ээлжит хурал зохион байгуулагдлаа
2019-06-24 08:52:00
“Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт” зохион байгууллаа
2019-06-14 11:33:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо
2019-06-12 15:02:00
Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авна
2019-06-10 09:26:00