ШИНЭ ТӨМӨР ЗАМ ТӨСӨЛ

ШИНЭ ТӨМӨР ЗАМ ТӨСӨЛ

Image

2010 оны 06 дугаар сард Улсын Их Хурлаас төмөр замын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан.  

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I болон II  үе шатны төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон.

Шинэ төмөр замын төсөл нь Тавантолгойн орд газраас урагш болон зүүн зүгт гэсэн замналаар БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч экспортын шинэ гарцуудыг бий болгосноор уул уурхай, төмөр замын салбар, өргөн утгаараа Монгол Улсын эдийн засагт бодит үр өгөөж бүхий төсөл юм.

Төслийн онцлог:

“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Дэлхийн стандартад нийцсэн 1800 км төмөр зам Монгол Улсын Урд болон Зүүн чиглэлд шинээр баригдаж ашиглалтад орно. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 6-9 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Төслийн үр ашиг:

  • Дотоодын уул уурхайн баялгийг тээвэрлэж дэлхийн зах зээлд хүргэх төмөр замын нэгдсэн сүлжээ бий болсноор тээвэрлэлтийн зардал буурч, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Орчин үеийн судалгаа, шинжилгээ, технологийн шийдэлд үндэслэж, хүрээлэн буй орчинд ээлтэй тээвэрлэлтийн арга барилыг нэвтрүүлнэ.
  • Евро Азийг холбосон трансит коридор бий болно. /Хөөт-Бичигт/
  • Төмөр замын салбарт мянга, мянган ажлын байр шинээр бий болгоно.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл:

Төмөр замын тээврийн тухай хуулийн 8.1.1-ийг үндэслэн УИХ-ын 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан.

Эдийн засгийн үр ашиг:

  • Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор төмөр замаар дамжуулан нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, Хятадын нутаг, түүний далайн боомт, мөн гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийх боломж бүрдэж Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой болно.
  • Тус төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу экспортлох нүүрсний экспортын Монголын нутаг дэвсгэрийн доторх тээврийн зардал тонн тутамд 8 ам.доллар болж, өнөөгийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал болох 32 ам.доллараас 24 ам.доллараар буюу 4 дахин буурч, төмөр замын боомтоор дангаараа жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой.
  • Тавантолгой дахь уурхайнуудын олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх үндсэн нөхцөл бүрдэнэ.

 

“Тавантолгой төмөр зам” ХХК

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концессыг тусгаарлан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулсан.

“Тавантолгой төмөр зам” ХХК үүсгэн байгуулах зорилтын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай урьдчилсан болон урт хугацааны нөхцөлүүдийг санал нэгтэйгээр харилцан тохиролцож, “Тавантолгой төмөр зам” ХХК үүсгэн байгуулах нөхцөлийн тухай ХЭЛЭЛЦЭЭР байгуулсан. Уг хэлэлцээрийн зарим гол нөхцөлөөс дурдвал:

  • “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концесс”-ыг шилжүүлж нэг үүсгэн байгуулагчтайгаар буюу “Монголын төмөр зам” ТӨХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулах;
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь биет ба биет бус хөрөнгөөр үе шаттайгаар “Тавантолгой төмөр зам” ХХК-д хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмших;
  • “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай мөнгөн хөрөнгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас хөрөнгө оруулалтад тооцон санхүүжүүлэх;
  • “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 7 гишүүний 4 гишүүнийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 3 гишүүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-аас сонгож томилохоор хэлэлцэн тохирсон;
  • 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ хуралдаж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр гаргаж,дүрмийг баталсан.
  • 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ хуралдаж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 7 гишүүнийг томилсон. Үүнээс 4 гишүүнийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 3 гишүүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-аас сонгож томилсон.
  • 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийнхурал хуралдаж гүйцэтгэх захирлыг томилсон. Мөн 2018, 2019 оны төслийн менежментийн зардлын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан.
  • Улсын бүртгэлд бүртгүүлж тамга тэмдэгээ аван, “Монголын төмөр зам” ТӨХК-ийнбайрандүйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
  • “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн концессын эрхийг "Хөрөнгийн үнэлгээний төв" компаниар үнэлүүлсэн бөгөөд концессын эрх 202 сая ам.доллараар үнэлэгдсэн. “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн балансын биет бус хөрөнгөд тусгуулах арга хэмжээ авагдаж байна. Ингэснээр тус төсөл дэх Монголын талын хөрөнгө оруулалт 20 орчим хувиар нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.
  • Мөн төмөр замын зурвас газрыг үнэлэх ажил хийгдэж байна.

 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл

Уг төсөл нь Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд Зүүнбаян өртөөнөөс эхлэн Дорноговь аймгийн Ханги боомт хүртэл 281 км үргэлжилж, улмаар БНХАУ-ын хилийн Мандал боомттой холбогдох төмөр замын төсөл юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хот руу нийлүүлэх Монгол Улсын экспортын төмрийн хүдэр, нүүрсний өрсөлдөх чадвар, бараа эргэлт нэмэгдэн, тээвэрлэлтийн өртөг буурснаар төмрийн хүдрийн экспортоос олох орлого нэмэгдэж Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах шинэ төмөр замын чиглэл болно.

Эдийн засгийн үр ашиг:

  • Төмрийн хүдрийн экспортын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ;
  • Тээвэрлэлтийн зай богиносон, тээвэрлэлтийн өртгийг тонн тутамд 4-8 ам.доллараар бууруулна;
  • Төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөн хөгжүүлж, Замын-Үүд боомтын ачааллыг бууруулна.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь төмрийн хүдрийн ордуудаас  жилдээ 4.8 сая.тн орчим төмрийн хүдэр олборлож Монгол Улсын Замын-Үүд боомтоор төмөр замаар тээвэрлэж экспортолж байна. Цаашид зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр ачааны хэмжээ 10-13 сая.тн болж өсөх магадлалтай. Дээрх ачааны дийлэнх хэсэг нь Сайншандаас Эрээн хотын төмөр замын шилжүүлэн ачих байгууламжаар шилжүүлэн ачилт хийн ӨМӨЗО-ны Жининь (Улаанцав) Хөх хотын чиглэлээр тээвэрлэгдэн Бугат чиглэлд 908 км тээвэрлэдэг.

Хэрэв Монгол Улсын Дорноговь аймгийн нутаг дахь Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги-Мандал боомт хүртэл 281 км төмөр замын суурь бүтцийг барьснаар Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км болж 318 км-ээр дөт болох юм.

Төслийн өнөөгийн явц:

  • 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХК-тай БНХАУ-ын төмөр замын 20-р товчоо нь Харилцан ойлголцлын санамж бичиг зурсан.
  • 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд ЗТХЯ, “МТЗ” ТӨХК, “Дорнын төмөр зам” ХХК, Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп компаниийн инженер, мэргэжилтнүүд ТТ-ЗБ, ЗБ-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулж буй 20 дугаар товчоо групп компаниийн шинээр төлөвлөж буй трассуудын дагуу явж холбогдох саналаа өгөн ажилласан.
  • “Дорнын Төмөр Зам” ХХК нь төслийн санхүүжилтийн асуудлаар БНХАУ-ын төмөр замын 20-р товчоотой хамтран БНХАУ-ын Хөгжлийн Банкнаас нүүрс урьдчилан борлуулах зарчмаар санхүүжүүлж барилгын ажлыг эхлүүлэх урьдчилсан тохиролцоонд ЭТТ” ХК болон БНХАУ-ын 20-р товчоо хүрсэн байна.
  • “Дорнын Төмөр Зам” ХХК-ний захиалгаар БНХАУ-ын төмөр замын 20-р  товчоо нь тухайн төслийн Урьдчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулсан, одоогоор албан ёсоор танилцуулж, холбогдох байгууллагаар дэмжүүлэхээр ирүүлээгүй байна.

Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл

УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолоор: Хөөт-Бичигтийн төмөр замын царигийг 1435 мм байхаар тогтоосон.

Эдийн засгийн үр ашиг:

  • ОХУ, БНХАУ-ын төмөр замын сүлжээтэй холбогдох транзит тээврийн гарцыг нээж гурван улсын бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах,
  • Хөрш орнуудын хамтарсанАзи-Европыг холбосон тээврийн хамгийн дөт коридор бий болох,
  • Гурван улсын бүс нутгуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхижүүлэх,
  • Монгол Улсын зүүн бүсийн ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон талын ач холбогдолтойг цохон тэмдэглэж Зөвлөмж гаргасан.

Төслийн өнөөгийн явц:

  • Зөвлөгөөнд бэлтгэх хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч56 аж ахуйн нэгж рүү албан бичгээр хандсанаас 12 компани мэдээллээ шинэчлэн ирүүлсэн. Энэхүү мэдээллээр тус бүс нутаг дахь ашигт малтмалын нөөцийн хэмжээ 703.3 сая тонноор нэмэгдэж, нийт 5 411.8 сая тонн, ТЭЗҮ-ээр тодорхойлсонжилийн хүчин чадал 24 сая тонноор нэмэгдэж нийт 46,4 сая тонн болж өссөн.
  • Энэхүү судалгааны үр дүнгээр шинэчлэн гаргасан нөөцийн мэдээллийг Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийн судалгаанд тусгуулахаар “Хятадын төмөр замын зураг төслийн корпораци” ХХК-д албан тоотоор хүргүүлсэн.
  • “Башинь төмөр зам” ХХК-ийн зүгээс “Хөөтийн аж үйлдвэрийн парк” байгуулах талаар дэвшүүлсэнсаналыг УУХҮ Сайдад уламжилсан.
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 11-нд “Башинь төмөр зам” ХХК-тай 2015 онд байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулсан.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төсөл

2015.07.21-ны өдөр “МТЗ” ТӨХК нь Нарийнсухайт-Шивээхүрэнгийн-Сэхэ чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын ТЭЗҮ-г боловсруулах, ажлын зураг төсөл, инженерийн тооцоо хийх, барилгын ажлыг санхүүжүүлэх, төмөр замын суурь бүтэц ашиглах, шилжүүлэх, өмчлөх тухай хамтран ажиллах санамж бичгийг  Зам, тээврийн яам, “МАК” ХХК-тай байгуулсан.

Төслийн өнөөгийн явц:

  • 2009 онд Геологи, геодези, археологи, палентологийн судалгаанууд хийгдсэн.
  • 2009 онд Техникийн зураг төслийг Өвөр Монголын төмөр замын зураг төслийн хүрээлэн боловсруулсан.
  • 2011 онд “МакКинсей энд компани” зөвлөх баг нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах   бодлого”-ын I, II үе шатны төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан.
  • “МАК” ХХК нь 2017 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэж БОАЖЯ-аар батлуулсан.
  • 2009 онд боловсруулсан ТЭЗҮ, зураг төслийг “МАК” ХХК-ийн захиалгаар “Мөнгөн зөрлөг”    ХХК шинэчлэн боловсруулж ЗТХЯ-ны ШУТЗХ-аар 2017 онд хэлэлцүүлж дэмжигдсэн.
  • 2017 онд “МАК” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Өмнийн говийн элс” ХХК, “Чинхуа МАК Нарийнсухайт” ХХК нар хамтран “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл

Төслийн өнөөгийн явц:

  • 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын 153 дугаар тогтоолоор тус чиглэлийг төмөр замыг “Дорнын төмөр зам” ХХК тай хамтарсан “Зүүнбаян Төмөр Зам” ХХК байгуулахыг “Монголын Төмөр Зам” ХХК-д даалгасан.
  • 2018 онд тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төлөвлөгөө гарган Зам Тээврийн дэд сайдаар батлуулан  биелэлтийг 7 хоногоор гарган холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
  • 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХК-тай БНХАУ-ын төмөр замын 20-р товчоо нь Харилцан ойлголцлын санамж бичиг зурсан.
  • Тогтоолыг хэрэгжилтийг хангахаар “Дорнын Төмөр Зам” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хувьцаа Эзэмшигчдийн Гэрээний төсөл болон хамтарсан Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын төслийн хамт хүргүүлсэн.
  • 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд ЗТХЯ, “МТЗ” ТӨХК, “Дорнын төмөр зам” ХХК, Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп компаниийн инженер, мэргэжилтнүүд ТТ-ЗБ, ЗБ-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулж буй 20 дугаар товчоо групп компаниийн шинээр төлөвлөж буй трассуудын дагуу явж холбогдох саналаа өгөн ажилласан.
  • “Дорнын Төмөр Зам” ХХК нь төслийн санхүүжилтийн асуудлаар БНХАУ-ын төмөр замын 20-р товчоотой хамтран БНХАУ-ын Хөгжлийн Банкнаас нүүрс урьдчилан борлуулах зарчмаар санхүүжүүлж барилгын ажлыг эхлүүлэх урьдчилсан тохиролцоонд ЭТТ” ХК болон БНХАУ-ын 20-р товчоо хүрсэн байна.
  • “Дорнын Төмөр Зам” ХХК-ний захиалгаар БНХАУ-ын төмөр замын 20-р  товчоо нь тухайн төслийн Урьдчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулсан, одоогоор албан ёсоор танилцуулж, холбогдох байгууллагаар дэмжүүлэхээр ирүүлээгүй байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна
2019-09-30 09:38:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо
2019-09-26 16:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахыг урьж байна
2019-09-26 13:48:00
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
2019-09-24 10:25:00
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
2019-09-22 15:38:00
Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00