Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “МТЗ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “МТЗ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Image

Энэ өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ЗТХ-ийн сайдын зөвлөх Б.Цогтгэрэл, Н.Амарсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн байранд хүрэлцэн ирлээ.

Ажлын хэсэгт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл “Компанийн үндсэн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл явц, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүн, машин механизмуудын танилцуулга, өнгөрсөн оны орлого зардлын тайлан, ирэх онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг дэлгэрэнгүй танилцуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалануулзалтын үеэр хэлсэн үгэндээ:

... “МТЗ” ТӨХК-ийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Тус компани байгуулагдсан цагаас хойш хийж бүтээсэн ажлуудын талаар сонсож танилцлаа. Өнгөрсөн онд олсон орлогыг харахад боломжийн үзүүлэлттэй байна. Хамгийн гол нь “МТЗ” ТӨХК яаж өсөж дэвжих вэ гэдэг мастер төлөвлөгөөг сайн гаргах хэрэгтэй. “МТЗ” ТӨХК төмөр замынхаа уртыг нэмэгдүүлэхийн тулд цаашид ямар бодлого баримтлах вэ, ямар асуудлыг харьяа яам болон төр засгаар дэижүүлэх, улс төрийн ямар шийдвэр гаргуулах гэдгийг сайн төлөвлөж тусгаж өгөх хэрэгтэй. Монгол Улс үндэсний тээвэрлэгчийг бий болгох нь зайлшгүй чухал шаардлага юм. Бид харин хэрхэн ямар зөв аргаар компанийг өсгөн дэвжүүлж үйл ажиллагаагаа өшөө илүү өргөтгөх тал дээр гарц шийдэл олох хэрэгтэй. Үүний тулд хамт олон та бүхний ч хичээл зүтгэл тун чухал. ЗТХЯ-ны зүгээс та бүгдийг дэмжиж ажиллана...” гэдгийг онцлон дурдлаа.

  • 2019-02-14 11:58:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа
    2020-06-04 10:50:00
    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00
    Хулан цахилсан нутагт НЭГ ӨДӨР, НЭГ ШӨНӨ
    2020-04-15 17:28:00
    Төмөртэй өртөөний хамт олон тээвэрлэлтийн төлөвлөгөөг 111.2 хувиар давуулан биелүүлэв
    2020-04-13 09:56:00
    Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
    2020-04-01 10:01:00
    Тендерийн урилга
    2020-03-31 10:35:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэв
    2020-03-06 14:11:00