Компанийн танилцуулга

Image

Алсын хараа:          Дэлхийд тэргүүлэгч төмөр замын тээвэрлэгч болох

Эрхэм зорилго:       Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлогч үндэсний компани болох

“Монголын төмөр зам” Төрийн Өмчит Хувьцаат Компани нь Төмөр замын салбарт улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр байгуулагдсан.

Үйл ажиллагааны чиглэл:

-         Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, арчлах;

-         Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх;

-         Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах;

-         Гадаад худалдаа, хуулиар хориглоогүй бизнес эрхлэх;

Компани нь Төлөөлөн Удирдах зөвлөл ба Гүйцэтгэх захирлын удирдлагатай. Захиргааны хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Төслийн хэлтэс, Тээвэр зохион байгуулалтын хэлтэс, Инженер, техникийн хэлтэс, Төмөртэй өртөөболон Замын-Үүдийн логистикийн төвөөс бүрдсэннийт 150 ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Нийтлэгдсэн огноо: 2016-11-15 08:20:00