Төслийн үр ашиг, хийгдэж буй ажил

Төсөл хэрэгжүүлснээр гарах эдийн засгийн үр ашиг

Монголын ачаа, барааг нэг цэгт татан байршуулснаар тээвэрлэлтийн хугацааг 20~25 хувиар багасгана.Тээвэр зуучлагчдад төлөх төлбөрийг хэмнэснээр Тяньжинаас Монгол Улс хүртэлх контейнер тээвэрлэлтийн зардлыг 16~20 хувиар бууруулна. Мөн уг төсөл хэрэгжсэнээр үнэ тогтворжилтонд нөлөөлөх юм. Тухайлбал:

  • Ачаа тээвэрлэлтийн өртгийг бууруулах,
  • Бага өртөгтэй хадгалалт, дамжуулалт тогтмол хийх боломжтой болсноор гадаад худалдааг эрчимжүүлэх.
  • Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах.
  • Гадаад худалдааг идэвхжүүлснээр, гадаад валютын нийлүүлэлтийг тогтворжуулах, төгрөгийн ханшны хэлбэлзэлийг бууруулах гэх мэт Монгол улсын эдийн засагт тодорхой хэмжээний үр ашгийг үзүүлэх юм.

Хэрэгжих хугацаа, хэрэгжээд байгаа ажлууд

Уг төсөл нь 50 жилийн хугацаагаар Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд одоогоор бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор талууд төслийн Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулах ажил хийгдэж байна.

Нийтлэгдсэн огноо: